Нүүр хуудас Спорт Супер баг цаашдаа хэр удаан оршин тогтнох бол…

Супер баг цаашдаа хэр удаан оршин тогтнох бол…

122
0
NBA-Golden-state-wariors-dramond
Тэднийг цаг үеийн хамгийн шилдэг бүрэлдэхүүнтэй баг гэж нэрлэхэд буруудахгүй
~Супер баг цаашдаа хэр удаан оршин тогтнох бол…~

Голден Стэйт Уарриорс баг сүүлийн 4 жил дарааллан финалд шалгарч 3 удаа аварга болсон билээ. Тэднийг одоо цаг үеийн хамгийн шилдэг бүрэлдэхүүнтэй баг гэж нэрлэхэд буруудахгүй. Тэгвэл энэ супер баг цаашдаа хэр удаан оршин тогтнох вэ?

Кэвин Дурант цалингийн хэмжээг биш амжилтыг илүүд үзэн тоглогчид биш багт ээлтэй гэрээ байгуулсан. Мөн багийн мэргэн бууч Клэй Томпсон багтаа үлдэхийн тулд цалингаа хасуулахаас татгалзахгүй гэж хэлсэн. Тэгвэл хамгаалалтын ноён нуруу Дрэймонд Грийн арай өөр бодолтой байгаа ажээ. Өөрөөр хэлвэл боломжит хамгийн өндөр цалинг авах хүсэлтэй байгаа гэнэ.

Түүний гэрээ дуусахад хоёр улирал үлдээд байгаа хэдий ч энэ зун багтайгаа гэрээгээ сунгах боломжтой болно. Тэрээр энэ зун багтайгаа хамгийн дээд тал нь 3 жилийн 72 сая долларын сунгалт хийж болно. Гэсэн ч Грийн энэ зун гэрээгээ сунгахгүй байхаар шийджээ.

Учир нь түүний хувьд ирэх улиралд Улирлын үнэ цэнэтэй тоглогч, Шилдэг хамгаалан тоглогч, Бүх НБЭ – ийн багт нэрлэгдэх гэсэн шагналуудын аль нэгийг авч чадвал багтайгаа дээд тал нь 5 жилийн 225 сая долларын гэрээ хийх эрхтэй болно. Дээрх шагналуудын аль нэгийг хүртэж чадахгүй байсан ч хуучин багтайгаа 5 жилийн 190 сая долларын гэрээ хийх эрхтэй.

Тиймээс энэ зун яарч бага үнийн дүнтэй гэрээ хийхгүй байхаар шийдсэн аж. Өөрөөр хэлвэл өөрийгөө дахиад олон жил одооных шиг өндөр түвшинд тоглож чадна гэж үзсэн хэрэг юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here