Сагсан бөмбөгд 21 наснаасаа карьер аа эхлүүлсэн супер Од Дуэйн Уэйд 16 жилийн хөдөлмөрийнхөө үр дүнг эцэслэж, сагсан бөмбөгөөс зодог тайлах шийдвэр гаргажээ.
1982 онд Чикаго хотод мэндэлсэн Уэйд багаасаа л спорт, тэр дундаа сагсан бөмбөгд дурласан нэгэн байжээ. Сонирхолдоо хөтлөгдөн “Marquette” коллежид сагс тоглож эхэлснээр түүний амжилт эхэлсэн гэхэд хилсдэхгүй.
Улмаар 2003 онд “Миами Хит” багт тоглон, НБА-д орсноосоо хойш гайхалтай тоглолт, чадварлаг бөмбөг эзэмшилт, уран гоёмсог тоглолтоор сагсан бөмбөг сонирхогчдын анхааралд өртжээ.
Тэрээр НБА-д орсноосоо хойш гурван жилийн дараа аваргын цом, финалын МВП-г хүртэж, өөрийн гэсэн фэнүүдтэй болж чадсан. Үүнээс хойш 2008 оны Олимпийн аварга цолыг хүртэж, хүндтэй индэрт төрийн дууллаа эгшиглүүлсэн удаатай.
Ийн зодог тайлах болсноо дуулгасан Дуэйн Уэйдэд хамтран зүтгэгчид, найзууд, гэр бүлийнхэн нь хүндэтгэл үзүүлсэн байна.
А.Чингэстэй