Нүүр хуудас Спорт Сэлтиксийн Ээрон Бэйнс бэртэж, нэг сар талбайд гарахгүй

Сэлтиксийн Ээрон Бэйнс бэртэж, нэг сар талбайд гарахгүй

73
0
Boston
Сэлтиксийн Ээрон Бэйнс бэртэж, нэг сар талбайд гарахгүй

Өнөөдөр Бостон Сэлтикс болон Финикс Санс багууд тоглосон бөгөөд Сэлтиксийн төвийн тоглогч Ээрон Бэйнс тоглолтын үеэр гараа гэмтээж улмаар хугарал гэсэн онош гарч, нэг сар гаруй хугацаанд талбайд гарах боломжгүй болсон байна.

Бэйнсийг бэртэлд алдсан Сэлтикс будагтай талбайд энэ жилийн драфтын тэргүүн сонголт ДеАндрэ Эйтоныг хамгаалж чадалгүй 111:103 харьцаатай хожигдол хүлээсэн юм.

Хэдий Кайри Ирвинг 29 оноо 10 оновчтой дамжуулалт өгсөн ч Санс багаас Дэвин Бүүкер 25 оноо, 5 самбар, 8 оновчтой дамжуулалт, ДеАндрэ Эйтон 23 оноо 18 самбар авч багаа тэргүүлжээ.

Энэ улиралд Ээрон Бэйнс 24 тоглолтод оролцож 14.8 минутанд 5.5 оноо, 4.4 самбар авч 44.1%-тай довтолж байсан юм.

Бостон Сэлтикс баг одоогоор 18 хожил 12 хожигдол гэсэн амжилттайгаар Дорнод бүсийн 5-р байранд бичигдэж байгаа билээ.

Мөн энэ жилийн зул сарын баярын өдрөөр Бостон Сэлтикс улирлын нээлтийн өдөр тоглож байсан Филадельфиа 76 багтай дахин тоглох хуваарьтай бөгөөд тэрхүү тоглолтыг Ээрон Бэйнс өнжихөөр болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here