ММСУХ-ны тэргүүлэгчид энэ сарын 5-нд хуралдаж, тахиа жилийн уралдаанд өндөр амжилт үзүүлсэн уяач, уралдаанч хүүхэд тодруулсны зэрэгцээ, үйл ажиллагаагаараа бусдадаа үлгэрлэсэн шилдэг салбар холбоог шалгаруулжээ.
Шилдгийн шилдэг уяач: Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Монгол Улсын гавьяат малчин, тод манлай уяач Д.Ононгийн хүү Батбилэг.
Шилдгийн шилдэг залуу уяач: Дундговь аймгийн Хулд сумын харьяат, Монгол Улсын алдарт уяач Б.Лхагва-Очир.
Шилдгийн шилдэг уралдаанч: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 59 дүгээр дунд сургуулийн сурагч “Түмний эх” галын уралдаанч Г.Отгонбаяр.
Шилдгийн шилдэг холбоо: Нийслэлийн Морин Спорт Уяачдын Холбоо.
Шилдэг холбоо: Хөвсгөл аймгийн “Дэлтэй цэнхэр” МСУХ, Баян-Өлгий аймгийн МСУХ.
Шилдэг салбар холбоо: Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хурд” МСУХ, Өвөрхангай аймгийн Уянга сумын “Сайн ноёны хурд” МСУХ, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын МСУХ , Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Мөнххаан хурд” МСУХ, Төв аймгийн Заамар сумын “Тосон довон ” МСУХ, Увс аймгийн Өндөрхангай сумын “Домогт Сайвар Халтар” МСУХ.
Шилдэг гал: “Түмэн эх” гал.
Үүнээс гадна тахиа жилийн уралдаанд амжилтаараа тэргүүлсэн хот, аймаг, дүүргийн шилдэг 22 уяач, 31 уралдаанч хүүхдийг шалгаруулж, нохой жилийн босгон дээр шагналыг нь гардуулдаг уламжлалтай билээ.