Нүүр хуудас Улс төр УИХ-ын Намрын чуулган өнөөдөр…

УИХ-ын Намрын чуулган өнөөдөр…

713
0
УИХ-ын Намрын чуулган өнөөдөр...
УИХ-ын Намрын чуулган өнөөдөр...
УИХ-ын 2017 оны Намрын ээлжит чуулган өнөөдөр хаалтаа хийлээ.
Хаалтын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн бөгөөд 58 гишүүн оролцлоо. Нэгдсэн хуралдаанаар өнөөдөр “Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалын хэлэлцэхээр дэмжиж, УИХ-ын 2018 оны Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолыг баталлаа. Үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүдээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан “Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын өнгөрсөн оны 69 дүгээр тогтоолын хэрэгжилттэй холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонссож, дараа нь УИХ-ын дарга М.Энхболд чуулганы хуралдааныг хааж үг хэлсэн юм.
Үүгээр УИХ-ын 2017 оны Намрын ээлжит чуулган хаалтаа хийж, гишүүд маргаашнаас эхлэн тойрогтоо ажиллахаар боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here