~Удам залгах АЛДАРТ ХӨЛБӨМБӨГЧИН төрөх магадлалтай~
“Алтан бөмбөг”-ийн гурван удаагийн эзэн Криштиану Роналду өөрийн хүүгээ хөлбөмбөгчин болоосой гэж хүсдэг тухайгаа
“Хүү маань хөлбөмбөгчин болоосой гэж би хүсэж байна. Түүнд тамирчин хүнд бурхнаас заяах ёстой бүх зүйл бий гэж бий боддог. Мэдээж тэр хэтэрхий бага. Ердөө 5-хан настай. Гэсэн ч тэр хөлбөмбөгт үнэн сэтгэлээсээ дуртай. Энэ бол маш чухал зүйл” хэмээн ярьжээ. Тэрээр цааш нь “Манай гэрт 30 гаруй хөлбөмбөгийн бөмбөг бий. Хүү маань үргэлж л нэг бөмбөгтэй хамт байж байдаг. Энэ нь өөрт нь их таалагддаг. Би түүнийг хөлбөмбөгчин бол гэж шахахгүй. Тэр үүнийг дотоод сэтгэлээсээ хүсэх ёстой. Энэ бол түүний сонголт. Гэхдээ л Криштиануг хөлбөмбөгчин болоосой. Ингэхдээ аав шигээ топ зэрэглэлийн хөлбөмбөгчин болоосой гэж хүсэж байна”
хэмээн goal.com-д өгсөн ярилцлагадаа дурджээ.