Нүүр хуудас Спорт Улс тунхагласны ойд зориулсан хүчит бөхийн барилдааны бүртгэл явагдаж байна 

Улс тунхагласны ойд зориулсан хүчит бөхийн барилдааны бүртгэл явагдаж байна 

249
0
Sanjaadanba
2017 онд улсын аварга Ч.Санжаадамба түрүүлсэн юм

Бүгд найрамдах улсаа тунхагласны 94 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан энэ сарын 26-нд болно.

Спортын төв ордонд болох тус барилдааны бүртгэл 24, 25-нд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар явагдах аж.

Сонирхуулахад тус барилдааныг анх 1984 онд 60 жилийн ойн өдөр Спортын төв ордонд зохион байгуулж, 128 бөх барилдаж байв. Тэр жил Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Х.Баянмөнх түрүүлж, улсын аварга Д.Хадбаатар үзүүрлэж байжээ.

Харин 1990 оноос хойш өнөөг хүртэл тогтмол зохион байгуулсаар ирсэн юм. Барилдааны үзүүр, түрүүнд шалгарч байсан бөхүүдийг танилцуулья.

1990 онд дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, улсын арслан М.Мөнгөн үзүүрлэж байв.

1991 онд улсын заан Ц.Баярсайхан түрүүлж, дархан аварга Х.Баянмөнх үзүүрлэж байв.

1992 онд дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, дархан аварга А.Сүхбат аймгийн арслан цолтой байхдаа үзүүрлэж байв.

1993 онд 128 бөх барилдснаас дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, улсын аварга О.Балжинням үзүүрлэж байв.

1994 онд хүчит 224 бөх баридснаас улсын заан С.Хүрэлбаатар түрүүлж, улсын гарьд П.Сүхбат улсын заан цолтой байхдаа үзүүрлэж байв.

1995 онд 192 бөх барилдснаас улсын заан Д.Мөнх-Эрдэнэ түрүүлж, улсын заан Д.Бумбаяр улсын начин цолтой байхдаа үзүүрлэж байв.

1997 онд 128 бөх барилдсанаас дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ үзүүрлэж байв.

1998 онд 256 бөх барилдсааас дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, улсын гарьд Б.Гантогтох улсын заан цолтой байхдаа үзүүрлэж байв.

1999 онд 128 бөх барилдсанаас дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, улсын гарьд Б.Гантогтох улсын заан цолтой байхдаа үзүүрлэж байв.

2000 онд 128 бөх барилдсанаас улсын заан Д.Сумъяабазар түрүүлж, дархан аварга А.Сүхбат улсын арслан цолтойдоо үзүүрлэж байв.

2001 онд 128 бөх барилдсанаас улсын аварга Д.Сумъяабазар улсын заан цолтойдоо түрүүлж, улсын харцага Г.Элбэг улсын начин цолтойдоо үзүүрлэж байв.

2002 онд 128 бөх барилдсанаас дархан аварга А.Сүхбат улсын аварга цолтойдоо түрүүлж, улсын гарьд И.Доржсамбуу улсын заан цолтойдоо үзүүрлэж байв.

2003 онд 128 бөх барилдсанаас дархан аварга Г.Өсөхбаяр улсын аварга цолтойдоо түрүүлж, дархан аварга А.Сүхбат улсын аварга цолтойдоо үзүүрлэж байв.

2004 онд 128 бөх барилдсанаас улсын гарьд И.Доржсамбуу улсын заан цолтойдоо түрүүлж, дархан аварга Г.Өсөхбаяр улсын аварга цолтойдоо үзүүрлэж байв.

2005 онд 128 бөх барилдсанаас дархан аварга Г.Өсөхбаяр далай аварга цолтойдоо түрүүлж, улсын арслан Б.Ганбат улсын заан цолтойдоо үзүүрлэж байв.

2006 онд 128 бөх барилдсанаас улсын арслан Д.Азжаргал түрүүлж, улсын харцага Т.Мөнгөнцоож үзүүрлэж байв.

2007 онд 128 бөх барилдсанаас дархан аварга Г.Өсөхбаяр далай аварга цолтойдоо түрүүлж, улсын гарьд Д.Рагчаа улсын заан цолтойдоо үзүүрлэж байв.

2008 онд 128 бөх барилдсанаас улсын гарьд И.Доржсамбуу түрүүлж, улсын арслан Д.Ганхуяг үзүүрлэж байв.

2009 онд N1H1вирусын улмаас олон нийтийн газруудад карантин тогтоогдож өнжсөн билээ.

2010 онд 128 бөх барилдсанаас улсын аварга Ч.Санжаадамба цэргийн арслан цолтойдоо түрүүлж шинэ хуудас нээсэн бол улсын начин Ш.Тогтохбаяр үзүүрлэж, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын харцага Д.Баасандорж нар их шөвөгт шалгарч байлаа.

2011 онд 256 бөх анх удаа барилдаж улсын гарьд Н.Ганбаатар түрүүлж, улсын өсөх идэр начин Э.Энхбат үзүүлэж байв.

2012 он 256 бөх энэ өдрийн албан ёсны амралтын өдөр биш болгож, үндэсний бахархалын өдрөөр бүх нийтээр амарч барилдаан хийх болсон билээ. Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, улсын аварга Ч.Санжаадамба улсын заан цолтойдоо үзүүрлэж байв.

2013 онд 256 бөх барилдсанаас улсын аварга Ч.Санжаадамба улсын заан цолтойдоо түрүүлж, улсын заан Б.Батмөнх үзүүрлэж байв.

2014 онд улсын аварга С.Мөнхбат түрүүлж, улсын заан Б.Пүрэвсайхан улсын начин цолтойдоо үзүүрлэж байв.

2015 онд улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэж байв.

2016 онд улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэж байв.

2017 онд улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, улсын гарьд Ө.Бат-Орших үзүүрлэв.

2018 онд …..?

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here