~Улс төрийн зүтгэлтэн бус спортлог эрийн дүрд У.Хүрэлсүх~
Төрийн харчуудыг бид зангиа зүүж бодлого ярьдаг л хүмүүс гэж төсөөлдөг. Тэгвэл энэ удаад улс төрийн зүтгэлтэн гэдэг статусыг халж спортлог эр хэмээн тодотговол онох болов уу.
Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтай адил мотоциклын спортын хорхойтон ажээ.
Тэрээр эрүүл амьдрах хэв маягыг илүүд үздэг бөгөөд тун саяхан өөрийн БУЛЧИНЛАГ биеэрээ гайхуулаад авлаа.

~“Талын салхи-2018” олон улсын мото наадам~
Аялал жуулчлалын газраас “Монголын чопперчин ахан дүүс”, “Ред фалконс” ТББ-уудтай хамтран дөрөв дэх жилдээ “Талын салхи-2018” олон улсын мото наадмыг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан юм. Энэхүү мото парадыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүлэн явсан нь олны анхаарлыг ихэд татлаа.
