~Франц тамирчин Ализе Корнетыг торгосон нь шударга бус үйлдэл гэв~
Дэлхийн теннисний холбоо дэлхийн чансааны 31 дүгээр байранд бичигддэг Франц тамирчин Ализе Корнет АНУ-ын нээлттэй тэмцээний үеэр торгуулсан нь шударга бус үйлдэл болсон хэмээн шүүмжилжээ.
Ализе Корнет эхний шатанд Йоханна Ларсонтой тоглосон бөгөөд 2 болон 3 дугаар үеийн завсарлагаар цамцаа сольсон юм. Гэсэн ч буруу харуулж өмссөн байсан тул талбай дээр цамцаа тайлж, зөв харуулж өмсжээ.
Энэ нь АНУ-ын нээлттэй тэмцээний талбай дээр цамцаа тайлж болохгүй гэсэн дүрмийг зөрчсөн гэж үзэн зохион байгуулагчид Корнетыг торгосон билээ.