Нүүр хуудас Спорт Франц тамирчин Ализе Корнетыг торгосон нь шударга бус үйлдэл гэв

Франц тамирчин Ализе Корнетыг торгосон нь шударга бус үйлдэл гэв

123
0
Alize_cornet
АНУ-ын нээлттэй тэмцээний үеэр түүнийг торгосон нь шударга бус үйлдэл болсон хэмээн шүүмжилжээ.
~Франц тамирчин Ализе Корнетыг торгосон нь шударга бус үйлдэл гэв~

Дэлхийн теннисний холбоо дэлхийн чансааны 31 дүгээр байранд бичигддэг Франц тамирчин Ализе Корнет АНУ-ын нээлттэй тэмцээний үеэр торгуулсан нь шударга бус үйлдэл болсон хэмээн шүүмжилжээ.

Ализе Корнет эхний шатанд Йоханна Ларсонтой тоглосон бөгөөд 2 болон 3 дугаар үеийн завсарлагаар цамцаа сольсон юм. Гэсэн ч буруу харуулж өмссөн байсан тул талбай дээр цамцаа тайлж, зөв харуулж өмсжээ.

Энэ нь АНУ-ын нээлттэй тэмцээний талбай дээр цамцаа тайлж болохгүй гэсэн дүрмийг зөрчсөн гэж үзэн зохион байгуулагчид Корнетыг торгосон билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here