Нүүр хуудас Спорт Футзалын анхан шатны шүүгчийн сургалт болж өндөрлөлөө

Футзалын анхан шатны шүүгчийн сургалт болж өндөрлөлөө

225
0
Футзалын анхан шатны шүүгчийн сургалт
Футзалын анхан шатны шүүгчийн сургалт
Арванхоёрдугаар сарын 03-нд эхэлсэн МХБХ-ны футзалын анхан шатны шүүгчийн сургалт өнөөдөр өндөрлөлөө.

Сургалтад нийт 27 хөлбөмбөгийн хорхойтонууд хамрагдан, шүүгчийн анхан шатны мэдлэг олж авлаа. Өргөн цар хүрээ бүхий хөлбөмбөгийн дүрмийн зах зухаас мэдэрсэн эдгээр залуусыг, цаашид чадварлаг боловсон хүчин болгон бэлдэхийн тулд МХБХ-ны сургагч багш нар системтэйгээр ажиллана. Тус сургалтын МХБХ-ны 1-р зэрэглэлтэй төдийгүй ОУХБХ-ны шүүгч Д.Түмэнбаяр удирдан явуулсан. “Д.Түмэнбаяр болон Б.Хаш-Эрдэнэ, Э.Ариунболд, Ч.Жавхлантөгс гэсэн МХБХ-ны өндөр зэрэглэлийн шүүгч нар өнгөрсөн сард Зүүн АШТ-ийг шүүсэн нь хойч үе болсон шинэ залуу шүүгч нарын амжилтын гүүр” гэдгийг МХБХ-ны техникийн захирал Ш.Жаргалсайхан дурьдлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here