Нүүр хуудас Спорт “Хаан” Төгсөө – 7 дахь хүнд цохилт

“Хаан” Төгсөө – 7 дахь хүнд цохилт

254
0
"Хаан" Төгсөө - 7
“King Tug” нэрээр мэргэжлийн боксын рингэн дээр 6 тоглож 6 хүнд цохилт хийж 6-0 амжилттай яваа олимд дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт манай цагаар өнөөдөр мэргэжлийн боксын карьерын долоо дахь тоглолтоо хийлээ.

Түүний энэ удаагийн өрсөлдөгч Мексикийн боксчин, мэргэжлийн боксын рингэнд 55 ялж 39 ялагдаж 1 тэнцсэн үзүүлэлттэй явж байсан Герман Мераз байлаа.

Нийт 8 үе үргэлжлэх ёстой байсан тулаанд 5 үеийн турш Төгсцогт илүүрхэж, 6 дугаар үед өрсөлдөгч тамирчин нь тоглохоос татгалзсанаар техникийн нокаутаар буулгаж авлаа.

Ингэснээр “King Tug” Төгсцогт маань мэргэжлийн боксын ринген дэх 7 тоглолтонд 7 удаа хүнд цохилтоор өрсөлдөгчөө ялсан гэсэн 100 хувийн “төгс” амжилтаа үргэлжлүүлж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here