Нүүр хуудас Спорт Хөл бөмбөгийн ДАШТ дамжуулах эрхгүй ААН-дэд хариуцлага тооцлоо

Хөл бөмбөгийн ДАШТ дамжуулах эрхгүй ААН-дэд хариуцлага тооцлоо

113
0
holbombog_gargah_zowshoorolgui_gazar
Хөл бөмбөгийн ДАШТ дамжуулах эрхгүй ААН-дэд хариуцлага тооцлоо
~Хөл бөмбөгийн ДАШТ-ийг нэвтрүүлэх эрхгүй газруудад хариуцлага тооцлоо~

Хөл бөмбөгийн тэмцээнийг нэвтрүүлэх эрхгүй, 5 ААНБ-д зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцохоор болжээ.

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Хамтарсан баг”-аар ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид хэд хэдэн зөрчил илрүүлсэн байна.

Тухайлбал, БЗД-ийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лан” цахим тоглоомын үйл ажиллагааг шалгахад 14 настай “ Г”-г шөнийн цагаар хонуулан тоглуулж байжээ. Тухайн хүүхдийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн байна.

Мөн тус хорооны нутаг дэвсгэрт Дэлхийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээний үеэр нэвтрүүлэх эрхгүй, согтууруулах ундаа худалдан борлуулдаг таван аж ахуйн нэгж, байгууллагад зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцуулахаар материалыг хүргүүлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here