Нүүр хуудас Спорт Хөнгөлөлттэй үнээр үйлчилэх фитнесс клубүүд нэмэгдэж 22 боллоо

Хөнгөлөлттэй үнээр үйлчилэх фитнесс клубүүд нэмэгдэж 22 боллоо

211
0
pitness-club
Хөнгөлөлттэй үйлчлэх фитнесс клубүүдийн тоо хоёроор нэмэгдэж, 22 боллоо
~Хөнгөлөлттэй үнээр үйлчилэх фитнесс клубүүд нэмэгдэж 22 боллоо~

Монгол Улсын залуучуудын өдрийг тохиолдуулан нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, СХД-ийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс болон

Залуучуудын хөгжлийн төвтэй хамтран наймдугаар сарын 22-ны өдөр тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Баян-Оргил”, “Бумба-Од” фитнесс клубүүдийг “Залуучуудын хөгжлийг дэмжигч байгууллага”-аар тодруулан, батламж олгов.

Тус фитнесс клубүүд нь нийслэлийн залуучуудад ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд 30-50 хувь хүртэл хөнгөлөлттэй үнээр үйлчлэх юм.

Ингэснээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Нийслэлийн залуучууд” дэд хөтөлбөрийн

“Залуучуудын амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх хөгжлийн орчин, үйлчилгээг шинээр нэвтрүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэх” зорилтын хүрээнд залуучуудыг биеийн тамир спортоор хичээллэхийг дэмжих, иргэдийг хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, эрүүл амьдарлын дадлыг хэвшүүлэх зорилгоор нийслэлийн

Залуучуудын хөгжлийн газраас санаачлан, хэрэгжүүлж буй залуучуудад хөнгөлөлттэй үйлчлэх фитнесс клубүүдийн тоо хоёроор нэмэгдэж, 22 боллоо.

Баян-Оргил фитнес клуб: 99998609

Бумба-Од фитнес клуб: 76030606, 99062660

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here