Польш улсын Торун хотод гуравдугаар сарын 24-30 -нд зохион байгуулагдсан Мастеруудын Хөнгөн Атлетикын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн 13 тамирчин оролцож бахдам амжилт гаргасан байна.
ОУХМ Т.Цэрэндолгор 80 насны ангилалд шидэлтийн 5 төрлөөр оролцож нэг алт, 4 мөнгөн медаль хүртэн, дэлхийн тавцанд 9 дахь удаагаа төрийн дуулалаа эгшиглүүллээ. Мөн Өмнөговь аймгийн уугуул Ц.Раднаа гуай 85 насны ангилалд 400 м, саадтай 60 м, гурвын харайлтын төрөлд 3 алтан медаль, нэг мөнгөн медаль авч дэлхийн 3 төрөлд аварга болж төрийн далбаагаа мандууллаа.
Мөн бусад тамирчид маань хувийн амжилтаа ахиулан амжилттай сайхан оролцлоо. Энэ тэмцээнд 88 орны 5000 гаруй тамирчид хурд хүч авьяасаа сорилоо.