Чөлөөт бөхийн өсвөр үеийн олон улсын “Хөх хот-2018” тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод болж, Монгол, БНХАУ, ОХУ гэсэн гурван орны тамирчин өрсөлдсөн.
Монгол Улсаас тус тэмцээнд Д.Мөнхбаяр, М.Кажымукан дасгалжуулагчтай Налайх дүүргийн “Мөнхийн хүчтэн” клуб, Б.Одончимэг дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо, Э.Баттүшиг дасгалжуулагчтай Өвөрхангай аймаг, С.Сайнбаяр дасгалжуулагчтай Дорноговь аймгийн Зүүнбаян сумын 20 гаруй тамирчин оролцсоноос дөрвөн алт, хоёр мөнгө, гурван хүрэл нийт есөн медаль хүртэв.
Тухайлбал, хөвгүүдийн 71 кг-ын жинд Г.Ганцоож (Мөнхийн хүчтэн) алт, Б.Булгантамир (Сэлэнгэ) мөнгө, 57 кг-д Н.Отгонбаяр (Зүүнбаян) хүрэл, охидын 46 кг-д Д.Азжаргал (Мөнхийн хүчтэн), 49 кг-д Ж.Загарсүрэн, 61 кг-д Н.Насанжаргал (Өвөрхангай) нар алт, 54 кг-д Л.Энхжин (Алдар) мөнгө 42 кг-д Г.Эрдэнэхатан (Мөнхийн хүчтэн), 46 кг-д Г.Эрдэнэсүрэн нар (Өвөрхангай) хүрэл медаль хүртэв.