Нүүр хуудас Спорт Цагдаагийн ерөнхий газрын харьяа“Хүч”спорт хороо Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа..

Цагдаагийн ерөнхий газрын харьяа“Хүч”спорт хороо Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа..

532
0

Цагдаагийн ерөнхий газрын харьяа “Хүч” спорт хороог Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Хүч спорт хороо нь 1946 онд Дотоод явдлын яам, Хязгаарын газрын биеийн тамирчдыг нэгтгэн “Хилчин” нийгэмлэг нэртэй байгуулагдаж 1951 онд “Хүч нийгэмлэг” болгон нэрийг нь өөрчилжээ. Өнгөрсөн хугацаанд тус хорооноос Монгол Улсын гавьяат тамирчин, улсын начин Р.Даваадалай 1980 оны Москвагийн олимпийн наадмаас хүрэл медаль, боксын спортын төрлөөр Монгол Улсын гавьяат тамирчин Н.Баярсайхан 1992 оны Барселоны олимпийн наадмаас хүрэл медаль тус тус авч байжээ. Жудо бөхийн спортын төрлөөр М.Уранцэцэг монголын эмэгтэй жудочдын түүхэнд анхны дэлхийн аварга болсон.    Хүч спорт хорооноос: Монгол Улсын хөдөлмөрийн баатар 1, Монгол Улсын Ардын багш 2, Монгол Улсын  Соёлын гавъяат зүтгэлтэн 1,  Монгол Улсын  Гавъяат дасгалжуулагч 5,  Монгол Улсын  Гавъяат тамирчин 30,  Олон улсын хэмжээний мастер 60,  Спортын дэд мастер, мастер 850,  Олон улсын шүүгч 4, төрийн дээд шагналаар 85 тамирчин, дасгалжуулагч, алба хаагч шагнуулсан төдийгүй 1990-2015 онуудад Монгол Улсын оны шилдэг тамирчнаар  31 тамирчин шалгарч байсан  арвин баялаг түүхт байгууллага билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here