Нүүр хуудас Спорт Чөлөөт бөх “Барга хот- 2017″чөлөөт бөхийн олон улсын тэмцээнээс Монгол улс 2 мөнгө,7 хүрэл...

“Барга хот- 2017″чөлөөт бөхийн олон улсын тэмцээнээс Монгол улс 2 мөнгө,7 хүрэл медаль хүртжээ.

171
0

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн “Барга хот-2017” олон улсын тэмцээн боллоо. Монгол, БНАСАУ, ОХУ, БНХАУ гэсэн дөрвөн орны 200 гаруй тамирчин өрсөлдсөн тус тэмцээнд манай улсаас 22 тамирчин эх орноо төлөөлөн оролцож хоёр мөнгө, долоон хүрэл медаль хүртэв.

Эрэгтэйчүүдийн 57 кг-д Ц.Цогбадрах, 74 кг-д Б.Бямбадорж (хоёул Алдар) мөнгө, 57 кг-д Г.Отгонбаатар (Аваргууд), Б.Түмэнцогт, 74 кг-д Б.Батсүх, 86 кг-д Б.Өлзийсайхан (бүгд Хасу-Мегастарс), 97 кг-д Б.Одсүрэн, 125 кг-д Д.Эрдэнэтулга (хоёул Аварга), эмэгтэйчүүдийн 69 кг-д М.Хишигмаа (Арслан) нар тус бүр хүрэл медаль хүртэв. Монголын багийг ахалж, олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Ц.Сэрээтэр, дасгалжуулагчаар МУГД Ц.Баярсайхан (Хасу-Мегастарс), спортын мастер Ч.Пүрэвбаяр (Арслан), шүүгчээр М.Баярсайхан, Л.Жаргалсайхан нар оролцлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here