Нүүр хуудас Спорт Чөлөөт бөх Дархан-Уул аймгийн “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Нармандахын Насанбуян Азийн аварга боллоо.

Дархан-Уул аймгийн “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Нармандахын Насанбуян Азийн аварга боллоо.

193
0

Залуучуудын Азийн АШТ-ий эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт, Дархан-Уул аймгийн “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Нармандахын Насанбуян Азийн аварга боллоо. Энэ нь  Монголын эрэгтэй бөхчүүдээс залуучуудын Азийн аварга болсон зургаа дахь тамирчин боллоо. Түүнээс өмнө нь 1981 онд Энэтхэгийн Хисарт болсон тэмцээнээс гавьяат тамирчин Авирмэдийн Энхээ 65 кг-д, Лувсангийн Энхбаяр 70 кг-д, ОУХМ Санжжавын Сүхбаатар 81 кг-д, 2005 онд БНСУ-ын Чэжүд ОУХМ Цагаанбаатарын Оюунболд 55 кг, 2007 онд Филиппиний нийслэл Манилад ОУХМ Дамдинбазарын Цогтбаатар 50 кг-ын жинд аваргалж байв. Н.Насанбуянгийн хүч үзсэн эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд долоон бөх барилдсан бөгөөд манай бөх шууд шалгарч  Узбекистаны Рустамбек Жураевыг 6:2-оор ялсан. Тэгвэл дөнгөж сая алтан медалийн төлөөх барилдаанаа 2013 оны өсвөр үеийн дэлхийн аварга Казахстаны Дархан Калкеновтой хийж 17:13-гаар ялснаар Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүллээ.                                                                Эмэгтэйчүүдийн 72 кг-д Б.Цэцэгбаяр шөвгийн наймд Энэтхэгийн Поожа Поожаг 3:2-оор, хагас шигшээд эзэн орны Хуи Ци Чаныг 8:3-аар ялж, алтан медалийн төлөөх барилдаанд БНХАУ-ын Чучу Янтай барилдах ёстой байсан ч өрсөлдөгч нь бэртлийн улмаас дэвжээнд гараагүй. Ингэснээр Б.Цэцэгбаяр залуучуудын Азийн аваргад түрүүлсэн Монголын долоо дахь эмэгтэй тамирчин боллоо. Түүнээс өмнө нь 2007 онд Филиппиний Манилад  О.Насанбурмаа 72 кг-д, 2008 онд Катарын Дохад ОУХМ Э.Нарангэрэл 44 кг-д, гавьяат тамирчин Д.Отгонцэцэг 51 кг-д, ОУХМ Э.Цэвэгмид 55 кг-д, 2009 онд Филиппиний нийслэл Манилад гавьяат тамирчин С.Батцэцэг 59, 2014 онд Улаанбаатарын дэвжээнд ОУХМ А.Батцэцэг 55 кг-д түрүүлж байв. Эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жин буюу 120 кг-д М.Лхагвагэрэл мөнгөн медалийн эзэн боллоо. Тэрбээр шөвгийн наймд Энэтхэгийн Сингх Пушпендерийг 8:0-ээр, хагас шигшээд БНСУ-ын Ким Ки Бумыг 11:0-ээр ялж, алтан медалийн төлөөх барилдаанд Узбекистаны Хасанбой Рахимовд цэвэр ялагдав. Эмэгтэйчүүдийн 48 кг Б.Чимгээ залуучуудын Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ. Тэрбээр тэгшитгэлд эзэн орны Мен Сун Си, 1/4 шигшээ барилдаанд Вьетнамын Ти Суан Нгуенийг тус бүр 10:0-ээр ялсан ч хагас шигшээд БНХАУ-ын Зу Жианд оноогоор цэвэр ялагдсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанаа Казахсаны Марина Закшевскаятай хийж, 8:2-оор яллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here