Нүүр хуудас Спорт Чөлөөт бөх ОУХМ Г.Отгонжаргал Литвын тэнгэрт Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүллээ.

ОУХМ Г.Отгонжаргал Литвын тэнгэрт Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүллээ.

682
0

Бөхийн төрлүүдийн цэргийн ДАШТ өнөөдөр Литвын Клайпеда хотод эхэллээ. 32 дахь удаагийн тэмцээнд 26 орны тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд өнөөдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, эмэгтэйчүүдийн 48, 53, 55 кг-ын жингийн барилдаан болов. Манай улсаас Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны есөн тамирчин оролцож буйгаас эхний өдөр гурав нь зодоглож бүгдээрээ медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн 53 кг-ны жинд Испанийн Гранпригийн хүрэл, өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Монголиа Опен” ОУТ болон насанд хүрэгчдийн улсын аварга ОУХМ Ганбаатарын Отгонжаргал алтан медаль хүртэж, Литвын тэнгэрт Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр манай улсаас чөлөөт бөхийн төрлөөр цэргийн дэлхийн аварга болсон тав дахь тамирчин болж юм.  Түүнчлэн эрэгтэйчүүдийн 65 кг-д 2015 оны насанд хүрэгчдийн УАШТ, Борис Будаевын нэрэмжит залуучуудын ОУТ-ий хүрэл медальт, спортын мастер Ганхуягийн Ханбүргэд, эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд энэ жилийн залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Бат-Оршихын Болор-Эрдэнэ нар хүрэл медаль хүртлээ. Маргааш эрэгтэйчүүдийн 74, 86, 97, 125, эмэгтэйчүүдийн 58, 60, 63 кг-ын жингийн барилдаан болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here