Нүүр хуудас Спорт Чөлөөт бөх Чөлөөт бөхийн ДАШТ-с М.Улаанбаатар хүрэл медаль хүртлээ

Чөлөөт бөхийн ДАШТ-с М.Улаанбаатар хүрэл медаль хүртлээ

254
0

Болгар улсын Пловдив хотод сонгомол барилдаан, эрэгтэй чөлөөт бөхийн ахмадын ХIХ дэх ДАШТ болж байна. Чөлөөт бөхийн “В”, “Е” ангиллын бөхчүүдийн барилдаан өчигдөр болж Монголын есөн бөх дэвжээнд гарснаас “В” ангиллын 130кг-д барилдсан улсын начин, олон улсын ОУХМ М.Улаанбаатар хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Ираны бөх Бахалдин Мохаммад Каримзаденийг 10:4 ялж, хагас шигшээ барилдаанд Туркийн бөх Ядин Халимоглуд 2:4 дийлдсэн. Хүрэл медалийн төлөө барилдаанд Энэтхэгийн бөх Харандер Сингхийг 5:0 дийлжээ.

Өнөөдөр болох “С”, “Д” ангиллын барилдаанд Монголын дөрвөн бөх хүч үзнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here