Нүүр хуудас Спорт Чөлөөт бөх Чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ-ээс Б. Болор-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ.

Чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ-ээс Б. Болор-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ.

256
0

2017 оны 8 сарын 1-нээс Финляндын Тампере хотод чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ  болж  байна. Тэмцээний гурав дахь өдөр  эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд Бат-Оршихын Болор-Эрдэнэ залуучуудын ДАШТ-ээс хүрэл медалийн эзэн боллоо.

Тэрбээр Тамперегийн дэвжээнд 1/8 шигшээд залуучуудын Узбекистаны Нодира Сабироваг 12:2-оор, шөвгийн наймд Энэтхэгийн Нандини Бажирао Салокег цэвэр ялж, хагас шигшээд ОХУ-ын Ксения Нежгоровад цэвэр ялагдсан.

Хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн өсвөр үеийн Пан-Америкийн аварга АНУ-ын Камерон Жайлен Геринийг нэг минутад 12:2 оноогоор  цэвэр ялснаар Финландад Монголын багийн гурав дахь хүрэл медалийг авчирлаа.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Бат-Очирын Болортуяа Украины Алёна Кремзертэй, 63 кг-д Энхсайханы Дэлгэрмаа Болгарын Юлиана Яневатай, 72 кг-д Бямбадоржийн Цэцэгбаяр Беларусийн Анастасья Зимианковатай 1/8 шигшээ барилдаанд тус тус хүч үзнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here