Энэтхэгийн Шинэ Дели хотноо болж буй сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр зургаа дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр Монголын шигшээ багийн тамирчин, ОУХМ М.Нандинцэцэг 54 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх тулаанд Мароккогийн боксчин Зохра Эз-Захроуг ялснаар медалийн болзол хангалаа. Ийнхүү тэрээр дэлхийн медальтан болсон Монголын анхны эмэгтэй боксчин боллоо.
Тэрбээр Унгарын Сабина Сючи, Хорватын боксчин Зельяна Питесаг хугацаанаас нь өмнө тоолуулж, техникийн ялалт байгуулснаар шөвгийн наймд шалгарч, хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон.