Нүүр хуудас Спорт Ш.Энхийн-Од: Илүү хүчтэй эргэж ирнэ

Ш.Энхийн-Од: Илүү хүчтэй эргэж ирнэ

122
0
enhiid-od
Турк Улсын багтай дөнгөж сая тоглохдоо 21:18 харьцаагаар ялагдлаа.

Монгол Улсад анх удаа зохиогдож буй сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 18 хүртэлх насны ДАШТ-ий медальтнууд өнөөдөр тодорно.

Монголын 3х3 сагсан бөмбөгийн 18 хүртэлх насны шигшээ баг хэсгээсээ хоёроор шалгарч хасагдах шатанд тоглохоор болсон. Монголын баг Латви улсын багийг 20:16 харьцаагаар, дараа нь Беларусь улсын багийг 21:15-аар хожоод байсан бол өчигдөр Гүржийн багийг 18:16 хожсон билээ.

Хэсгийн сүүлийн тоглолтыг хэсгээ тэргүүлэн нэгээр гарахын төлөө АНУ-ын багтай хийсэн ч харамсалтай нь 21:10 харьцаагаар ялагдал хүлээв.

Улмаар хасагдах шатанд “А” хэсгээс нэгээр шалгарсан Турк Улсын багтай дөнгөж сая тоглохдоо 21:18 харьцаагаар ялагдлаа.

Гэхдээ Ш.Энхийн-Од, Ө.Пэрэнлэйжамц, УАШТ-ний алт, мөнгө, хүрэл медальт Л.Авирмэд, А.Батхуяг нарын шилдэг тамирчин чадварлаг тоглолт үзүүлж, шөвгийн наймд шалгаран үлдэж, олон нийтийн талархлыг хүлээж чадсан юм.

Сагсчин Ш.Энхийн-Од өөрийн цахим хуудаснаа “Илүү хүчтэй эргэж ирнэ” хэмээн бичжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here