Нүүр хуудас Спорт Эмэгтэйчүүдийн шигшээ Тажикстаны тамирчдыг буулган авлаа

Эмэгтэйчүүдийн шигшээ Тажикстаны тамирчдыг буулган авлаа

38
0
emegteichuudiin-shigshee
Эмэгтэйчүүдийн шигшээ Тажикстаны тамирчдыг буулган авлаа

Монголын 19 хүртэлх насны эмэгтэй шигшээ баг “Бангамата Алтан Цом”-ын хүрээнд Тажикстан улсын охидын шигшээ багтай тоглож 3:0-ийн харьцаатай итгэл төгс ялалтыг авч чаджээ.

Тоглолтын эхэнд Тажикстаны багийн довтолгоо эрчимтэй өрнөж байсан ч манай багийн ээлж дараалсан хамгаалалт амжилттай болсон юм. Тоглолтын 13 дах минутад манай багаас Т. Лора булангийн дамжуулалт гүйцэтгэснийг багийн ахлагч Т. Ундрал амжилттай болгож эхний гоолыг оруулсан юм.

Үүний дараанаас багийн тоглолт идэвхжин ээлж дараалсан довтолгоо хийсний үр дүнд Э.Энхмаргад гоол оруулж чадсан байна. Удаах гоолыг Б.Дэлгэрзаяа торгуулийн цохилтоос оруулж тооны харьцааг 3:0-ийн харьцаатай болгосон байна.

Өнгөрсөн жил манай эмэгтэй баг 2018 оны 11-р сард Тажикстанд 4:1-ээр хожигдож байсан юм. Эмэгтэйчүүдийн шигшээг Япон мэргэжилтэн Рио Наоко Кавамото дасгалжуулж байгаа билээ. Япон мэргэжилтэн ирснээс хойш багийн тоглолт илт сайжирсан байгааг үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Ганболд хэлсэн юм.

Шигшээ багийн дараагийн тоглолт 04-р сарын 25-нд Лаосын шигшээ багтай хийх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here