Нүүр хуудас Спорт Энэ улирлын хамгийн сүүлчийн тоглолт ч байж магадгүй

Энэ улирлын хамгийн сүүлчийн тоглолт ч байж магадгүй

156
0
james-lebron-durant-kevin-USA-basketball
Энэ улирлын хамгийн сүүлчийн тоглолт ч байж магадгүй
~“Голдэн Стэйт Уорриорс” баг аварга болоход нэгхэн хожил үлдлээ~

АНУ-н үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2018 оны аварга шалгаруулах шатны гурав дахь тоглолт орон нутгийн цагаар пүрэв гарагт болсон ба цувралыг 2:0-ээр тэргүүлж байсан Голдэн Стэйт Уорриорс багийн од тоглогч Кэвин Дурантын галзуу (43 оноо, 13 самбар) тоглолтын ачаар цувралыг 3:0-ээр тэргүүлж эхэллээ.

Ингэснээр Голдэн Стэйт Уорриорс баг аварга болоход ганцхан хожил дутуу болов.

Дурант тус тоглолтонд нийт 23 шидсэний 15-ыг нь хийж, холын зайнаас есөн удаа шидэхдээ зургааг нь амжилттай болгов.

Тэрбээр торгуулын шугамнаас долоон шидсэнээс бүгдийг нь унагаж, өөрийнхөө замналын турш дахь хамгийн сайн гэж хэлж болохоор тоглолтуудынхаа нэгийг үзүүлжээ.

~Энэ улирлын хамгийн сүүлчийн тоглолт ч байж магадгүй~

Стэфен Көрри болон Клэй Томпсон нарын муу тоглолтыг өөрийнхөө сайн тоглолтын ачаар нөхөж чадсан Кэвин Дурант тоглолт дуусахад нэг минутаас бага хугацаа үлдээд байхад гурван оноогоор тэргүүлж явсан Уорриорс багт холын зайнаас шидсэн шидэлтээ оруулж зургаан онооны тэргүүллийг авсанаар ерөнхийдөө тоглолтын эцсийн цэгийг тавьж чадсан юм.

Көрри 11, Томпсон 10 оноо тус тус авсан бол, Кливленд Кавальерс багаас Лэброн Жэймс 33 оноо, 10 самбар, 11 дамжуулалт, Кэвин Лаав 20 оноо, 13 самбар авчээ.

Цувралын дөрөв дэх тоглолт манай цагаар маргааш 09:00 цагаас Кливленд Кавальерс-н талбай дээр үргэлжлэн явагдана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here