Ёкозуна Харумафүжи өөрийн хүсэлтээр зодог тайлахаар шийдсэн тухай түүний дэвжээний багш, ояката Исэгахама дөнгөж сая мэдэгдлээ. Харумафүжиг гаргасан өргөдлийг багш нь өнөөдөр Сумогийн холбоонд хүргэж өгөх гэж буйгаа ч мэдээллээ.
Уржигдар Ёкозунагийн зөвлөл хуралдаж түүнд хамгийн хүнд шийтгэлийг ногдуулах ёстой гэсэн саналд зөвлөлийн гишүүд санал нэгдээд байсан юм. Гэвч Харумафүжи ийнхүү цагдаа, шүүхийн дүгнэлт эцэслээгүй байхад асуудлыг хаахыг хүссэн бололтой.