Нүүр хуудас Спорт Үндэсний бөх Бөхийн хувиар түмэнд танигдаж, хүний хувиар олонд хүндлэгдсэн Б.Бат-Эрдэнэ аваргаа дэмжье

Бөхийн хувиар түмэнд танигдаж, хүний хувиар олонд хүндлэгдсэн Б.Бат-Эрдэнэ аваргаа дэмжье

7181
0
Бөхийн хувиар түмэнд танигдаж, хүний хувиар олонд хүндлэгдсэн Б.Бат-Эрдэнэ аваргаа дэмжье
Хөдөө нутгийн ариун дагшин хөрс шороон дээр төрж өсч, Өмнөдэлгэрийн сургуулийн танхимаас барилдааныхаа гарааг эхэлсэн, эзэн Чингисийн өлгий Хан Хэнтий нутгийн хүү Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ бол “Монгол Улсын дархан аварга” хэмээх эрхэм дээд цолыг хүртсэн цөөхөн хүчтэний нэг, ард түмэн, бөхчүүддээ “Их аварга” хэмээн хайрлагдан хүндлэгдэж явах хувь тохиосон хүн билээ.

Монгол түмэн хэзээ ч нэрийг нь аварга хэмээх үгээс салгаж хэлж бас сураагүй. Их аваргын хувьд зөвхөн бөхийн амжилтын хувьд бус биеэ авч яваа байдал, хувцас хэрэглэл, нийгмийн асуудалд идэвхтэй оролцож байгаа зэргээрээ бөхчүүдээ манлайлсаар ирсэн нь үнэн. Өө хайсан хүнд жаахан үг дуу цөөтэй аварга маань Их Хурлын гишүүнээр сонгогдож, эдүгээ ч энэ ажлаа нэр төртэйгөөр гүйцэтгэсээр явна.

Тун саяхан Монголын үндэсний бөхийн холбоон дотор өрнөөд байгаа асуудал нэг мөр шийдэгдэж, 98 хувийн саналаар холбооны тэргүүнээр Дархан аварга Б.Бат-Эрдэнэ тамга тэмдгээ гардаж авсан үйл явдал хоёр хоногийн өмнө болоод өнгөрсөн юм.

Холбооны “Их эе” хуралдуулж, санал хураалтаар удирдлагаа сонгож дараа нь Цэцийн зөвлөл нь хуралдаанаар шинэ удирдлагаа болон гишүүдээ баталгаажуулсан юм.

Бөхийн холбоог 28 жил удирдсан Р.Нямдорж Монгол бөхийн оройн дээд шүтээн болсон Дархан аваргадаа тамга тэмдэг, албан тушаалаа гардуулан өгч байгаагаа баяртайгаа илэрхийлж, хүлээлгэн өгсөн байдаг.

Гэвч энэ бүхний нөгөө талд нь “Гацуурт” компанийн захирал Л.Чинбатыг хууль ёсны тэргүүн нь хэмээгээд байгаа юм.

Ингэхээр дээрх холбоо хоёр удирдлагатай болох уу…

Бөхийн хувиар түмэнд танигдаж, хүний хувиар олонд хүндлэгдсэн Б.Бат-Эрдэнэ Монгол наадмын хувь заяаг атгаж байсан бол өнөөдөр Монгол төрийн жолоог залж буй төрийн хар хүн болсон билээ.

Монгол түмний бахархал үндэсний бөхийн дэг жаяг, жаргал зовлон, эргэн тойрон дахь элдэв асуудлуудыг нэвт мэдэхийн учир Бөхийн холбоог даргалах хариуцлагатай үүрэг Дархан аваргын нуруун дээр байх нь зүй ёсны хэрэг биз ээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here