Нүүр хуудас Спорт Үндэсний бөх Наадмын өмнөх сорилго барилдааныг бөхийн галууд тус тусдаа зохион байгууллаа.

Наадмын өмнөх сорилго барилдааныг бөхийн галууд тус тусдаа зохион байгууллаа.

213
0

6 сарын 1,2- өдрүүдэд наадмын бэлтгэлээ базааж буй Увс аймгийн “Увс нуур”, Баян-Өлгий аймгийн “Өлгийн хүчтэн”, Говь-Алтай аймгийн “Хантайшир”, Баянхонгор аймгийн “Их Богд”  бөхийн дэвжээний наадмын өмнөх сорилго барилдаанууд боллоо.  Увс аймгийн “Увс нуур” дэвжээний наадын сорилго барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь тэргүүтэй 96 бөх хүч үзсэнээс Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, улсын харцага Н.Жаргалбаяр түрүүлж, Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын арслан Н.Батсуурь үзүүрлэв. Тус барилдаанд Сэлэнгэ аймгийн “Таван хан”, Баян-Өлгий аймгийн “Өлгийн хүчтэн” дэвжээний бөхчүүд  зодоглосон юм.

Баянхонгор аймгийн “Их Богд” дэвжээний наадмын сорилго барилдаан “Боорчийн өртөө” амралтын газар болжээ. Уг барилдаанд 48 бөх зодоглож, Баянхонгор аймгийн Заг сумын харьяат, цэргийн арслан Д.Цэрэнтогтох түрүүлж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, улсын харцага Д.Батболд үзүүрлэсэн байна.

Баян-Өлгий аймгийн “Өлгийн хүчтэн” дэвжээний сорилго барилдаанд аймгийн арслан М.Мустафа түрүүлсэн бол аймгийн арслан М.Еркебулан үзүүрлэсэн юм.

Говь-Алтай аймгийн “Хантайшир” бөхийн дэвжээний бөхчүүдийн наадмын сорилго барилдаанд  Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, улсын гарди Н.Ганбаатар түрүүлж, Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ үзүүрлэжээ.

Өвөрхангай аймгийн “Их Монголын Хүчтэн Дэвжээ”-ний бөхчүүдийн наадмын сорилго барилдаанд Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат, аймгийн арслан Ж.Наранбаатар түрүүлж, Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, улсын харцага Х.Гантулга үзүүрлэсэн байна.

Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны бөхчүүдийн барилдаанд Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат, улсын өсөх идэр начин Л.Цэрэнтогтох түрүүлж, Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, улсын заан М.Өсөхбаяр үзүүрлэв. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хорооны наадмын сорилгод Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, аймгийн арслан Б.Серик түрүүлж, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, аймгийн арслан А.Давааням үзүүрлэсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here