Нүүр хуудас Спорт Үндэсний бөх Улсын арслан Р.Пүрэвдагва “Даншигийн Даян аварга” боллоо.

Улсын арслан Р.Пүрэвдагва “Даншигийн Даян аварга” боллоо.

473
0

“Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадмын Үндэсний бөхийн барилдаанд  256  бөх барилдаж Улсын арслан Пүрэвдагва түрүүлж  “Даншигийн Даян аварга цол” хүртэж , Улсын заан Соронзонболд үзүүрлэж “Даншигийн Заан” цол хүртлээ. Ийнхүү Пүрэвдагва арслан Даншигийн гурван  удаагийн наадамд дараалан түрүүлж Даншигийн Даян Аварга цолтой боллоо.                                                                          Даншиг өргөх ёслол нь Монголын шашны тэргүүн, Өндөр гэгээн Занабазар (1635-1722)-ыг залах үеэс эхлэлтэй баяр наадам юм.

Анх 1639 онд “Цагаан нуур” хэмээх газар Түшээт хан, Сэцэн хан тэргүүтэй Халхын хаад, ноёд, энгийн олон цугларч, Түшээт хан Гомдордоржийн таван настай хөвгүүн Занабазарыг Халхын шашны тэргүүн анхдугаар Богд Жэвзүндамба хутагтын ширээнд өргөмжилж, Шар бөсийн хот өргөн тахиж, их баяр наадам үйлджээ. Энэ наадам бол Монголын анхдугаар Богд Жэвзүндамба хутагт, Өндөр гэгээн Занабазартай холбогдон анх үүссэн түүхтэй юм.

Монгол түмний шашин номын дээд эзэнд зориулсан их баяр ёслол аж.

Өндөр гэгээн Занабазарыг шашны тэргүүнд өргөмжилж, бат оршил өргөсөн 1639 оны анхны даншиг наадам нь “Халх долоон хошуу” наадам болон үүсч, улмаар тогтмолжин, цаашид уламжилсаар хожим улсын их баяр наадам болон хөгжжээ. Даншиг гэдэг нь Монголоор “Бат-Оршил” гэсэн утгатай. Халхын дөрвөн аймаг ба Эрдэнэ шанзодбын яамны газруудаас хоорондоо даншиг өргөх наадмын талаар харилцсан бичигт “Манай язгуурын багш ламыг анх хутагт болгон өргөмжилсөн тэр цагаас нааш үргэлжлэн хүндэтгэж, үүрд тахихын тулд халхын дөрвөн аймаг бүгдээр үг санаа нийлж, наадам бэлэглэсээр ирсэн нь он удах тутам Халхчуудын журамлан явах хууль болов” гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here