Нүүр хуудас Спорт Үндэсний бөх Улс тунхагласны ойн бөхийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүллээ

Улс тунхагласны ойн бөхийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүллээ

184
0

Анхдугаар үндсэн хууль баталж, Бүгд найрамдах Монгол Улсыг тунхагласны 93 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд 256 бөх хүчийг үзэн, уран мэхээ уралдуулан барилдсанаас Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Алдар спорт хороо, “Бөх билэгт” дэвжээ, Ажнай корпарацийн бөх, Монгол Улсын 22 дахь аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба найм даван түрүүллээ.

Монгол бөхийн өргөөнд болсон энэ барилдаанд Увс аймгийн Улаангом сумын харъяат, БХИС, “Увс нуур” дэвжээний бөх, Монгол Улсын гарьд Өлзийтогтохын Бат-Орших үзүүрлэв. Харин Увс аймгийн Давст сумын харьяат “Увснуур” дэвжээ “ДЦС-4” ТӨХК-ний бөх улсын арслан П.Бүрэнтөгс, Увс аймгийн Ховд сумын харьяат “Увс нуур” бөхийн дэвжээ, “ТЭЦ- 3”, “Химон” констракшн” ХХК-ийн бөх, улсын арслан Н.Батсуурь нар шөвгийн дөрөвт үлдсэн юм.

Улс тунхагласны ойн уламжлалт барилдаан нь улсын их баяр наадам, цагаан сарын барилдааны дараа орох өндөр чансаатай барилдаан юм. Анх 1984 энэ барилдааныг зохион байгуулж Д.Хадбаатар аварга түрүүлж байжээ.

Харин 1990 оноос хойш Улс тунхагласны ойн барилдааныг тасралтгүй зохион байгуулж ирсэн бөгөөд тэр жилийн барилдаанд Дархан аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Б.Бат-Эрдэнэ хамгийн олон буюу зургаан удаа түрүүлсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here