Нүүр хуудас Спорт Үндэсний бөх Ө. Бат-Оршихын цолны мялаалгад улсын арслан П.Бүрэнтөгс түрүүллээ.

Ө. Бат-Оршихын цолны мялаалгад улсын арслан П.Бүрэнтөгс түрүүллээ.

895
0

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн их баяр наадмаар Монгол Улсын гарьд цол хүртсэн Өлзийтогтохын Бат-Оршихын цолны мялаалга наадам түүний төрсөн нутаг Увс аймгийн Улаангом хотод өчигдөр буюу 9 сарын 14-нд боллоо.

Мялаалга наадамд улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, улсын заан Б.Соронзонболд, улсын харцага А.Цацабшир, Т.Баасанхүү, А.Бямбажав, аймгийн хурц арслан Н.Золбоо, О.Гантулга нараар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой 128 бяр хүчээ сорьж Увс аймгийн Давст сумын харьяат “Алдар” спорт хороо, ЗХ-ны 350-р анги, ТЭЦ-4 ТӨХК “Гачуурт” групп, “Увс нуур” дэвжээний бөх улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж,  Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Мөнхийн үсэг” групп, “Ист Даймонд дрилинг” ХХК Их богд дэвжээний бөх аймгийн хурц арслан Н.Золбоо үзүүрлэлээ.

Их шөвөгт Увс аймгийн Ховд сумын харьяат “Хемон констракшн” ТЭЦ-3 ТӨХК Сүхбаатар аймгийн онцгой байдлын газар, “Увс нуур” дэвжээний бөх, улсын арслан Н.Батсуурь, Увс аймгийн Тэс сумын харьяат “Сүлд” спорт хороо, БХИС “Кореа Оптик Монголиа” ХХК, “Увс нуур” дэвжээний бөх, улсын харцага Т.Баасанхүү нар шалгарлаа.

Шинэхэн гарьд Ө.Бат-Орших Монгол Улсын 11, Увс аймгаас төрсөн хоёр дахь гарьд цолтон юм.

Тэрбээр 2006 онд Увс аймгийн баяр наадамд барилдсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхөөс долоо давж түрүүлэн, аймгийн арслан цол хүртжээ. 2009 оны улсын баяр наадамд зургаа давж, Монгол Улсын харцага цол, 2012 оны улсын баяр наадамд дахин зургаа давж Улсын харцага цолоо баталж байв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here