Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хүүхдийг хөгжүүлэх зорилгоор нийт албан хаагчдын хүүхдүүдийн дунд “ДААМЧИН ХҮҮХЭД” тэмцээнийг зохион байгуулав.
Тэмцээн хоёр насны ангиллаар явагдсан бөгөөд бага насны ангилалд I байранд нэгдүгээр сургуулийн 2 дугаар ангийн сурагч Б.Өгөөдэй, II байранд тавдугаар сургуулийн 1 дүгээр ангийн сурагч У.Сүүнгэгээн, дунд насны ангилалд I байранд тавдугаар сургуулийн 3 дугаар ангийн сурагч М.Занданшагай, II байранд хоёрдугаар сургуулийн 7 дугаар ангийн сурагч Т.Мэндсайхан нар шалгарлаа.
Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Даланзадгад сумын тавдугаар сургууль, 25 дугаар цэцэрлэгт тус бүр 100 ширхэг ном бэлэглэж, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих зорилгоор витаминжуулалт хийж тавдугаар сургуулийн зорилтод бүлгийн зургаан сурагчид өвлийн дулаан хувцас өгчээ.