Өнөөдөр “СПОРТ-ХӨГЖИЛ-ЭНХ ТАЙВАН” олон улсын өдөр тохиож байгаа юм.
Тодруулбал 2013 онд Нэгдсэн үндэсний байгууллагын 63 дахь их хурлаар Дэлхийн энх тайван, улс орнуудын хөгжил дэвшилд Спортын үүрэг, оролцоо нэн чухал ач холбогдолтойг онцлон, жил бүрийн 04 дүгээр сарын 06-ний өдрийг “Спорт-Хөгжил-Энх тайван” олон улсын спортын өдөр болгосон түүхтэй.
Олон улсын олимпийн хороо, Нэгдсэн үндэсний байгууллагаас хамтран хэрэгжүүлж буй “Спорт-Хөгжил-Энх тайван” хөдөлгөөнд Монгол улс 2014 оноос нэгдэн өдгөө 5 дахь удаагаа тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.
Өнөөдөр Монголын үндэсний олимпийн хорооноос Ерөнхий боловсролын сургуулийн өсвөрийн шилдэг тамирчдыг хамруулсан Уулзалт-сургалтыг зохион байгууллаа.