Олон Улсын жүдо бөхийн холбооны календарчилсан төлөвлөгөөний дагуу явагддаг их дуулгын тэмцээн өнөөдөр Герман улсын Дюссельдорф хотноо эхэлж байна. Уг тэмцээнд таван тивийн 65 орны 446 жүдоч Дюссельдорфийн татамид зодоглох юм. Манай улсыг төлөөлж энэ тэмцээнд 19 жүдоч оролцохоор мэдүүлгээ урьдчилсан байдлаар өгөөд байгаа юм. Тодруулбал:
Эрэгтэй:
-60 кг: Б.Мягмардорж
-60 кг: Г.Болдбаатар
-66 кг: Б.Эрхэмбаяр
-66 кг: Д.Алтансүх
-73 кг: Г.Одбаяр
-73 кг: С.Баяртүвшин
-90 кг: Э.Мөнхжаргал
-90 кг: Г.Алтанбагана
-100 кг: Л.Отгонбаатар
+100 кг: Ө.Дүүрэнбаяр
Эмэгтэй:
-48 кг: Б.Хорлоо
-48 кг: Э.Гэрэлмаа
-52 кг: Б.Хорлоодой
-57 кг: А.Цолмон
-57 кг: Л.Энхрийлэн
-63 кг: Б.Ганхайч
-70 кг: Ц.Наранжаргал
-70 кг: А.Бадамгарав
+78 кг: Э.Гандиймаа нарын тамирчид мэдүүлгээ өгчээ.
2018 оны хоёр дахь том тэмцээнд манайх олон хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна. Өмнөх тэмцээн болох Парисын их дуулгын тэмцээнээс манайх хоёр хүрэл медаль хүртсэн юм. Дашрамд сонирхуулахад Монголын тамирчид 2017 онд их дуулгын тэмцээнүүдээс 13 алт, 18 мөнгө, 33 хүрэл медаль хүртэж нийт медалийн чанараар топ 10-т багтсан билээ.