“Пёнчан-2018” Өвлийн олимпод манай улсын гурван ЦАНАЧИН өрсөлдөнө
“Пёнчан-2018” өвлийн олимпийн наадам эхлэхэд 17 хоног үлдлээ.
Энэ удаагийн цагаан олимпод манай улсаас цанын төрөлд эрэгтэйчүүдийн ангилалд Б.Ачбадрах, эмэгтэйчүүдийн ангилалд Ч.Отгонцэцэг нарын оролцох эрх нь баталгаажсан байна.. Мөн пара цанын төрөлд Б.Ганболд өрсөлдөх эрхээ авчээ.
Ингэснээр энэ удаагийн олимпод Монголын Үндэсний шигшээ багийн гурван цаначин уралдах нь тодорхой боллоо.
Б.Ачбадрахын хувьд өнгөрсөн жил цанын “Б” зэрэглэлийн ДАШТ-ээс эх орондоо анхны хүрэл медалийг авчирсан бол Ч.Отгонцэцэг “Сочи-2014” өвлийн олимпийн наадамд уралдаж байсан туршлагатай цаначин юм.
Харин Б.Ганболдын хувьд пара цанын насанд хүрэгчдийн 2017 оны ДАШТ-д амжилттай оролцож, сонгомол техникийн 20 км-ын зайд есдүгээр байр, 1.5 км-ын спринтэд 11 дүгээр байрт тус тус шалгарч байсан