Нүүр хуудас Спорт “Челси”-гийн хар цуврал зогссонгүй

“Челси”-гийн хар цуврал зогссонгүй

62
0
chelsea
“Челси”-гийн хар цуврал зогссонгүй

Английн топ багуудын нэг “Челси”-гийн хожигдлын цуврал зогссонгүй.

Тэд энэ улирлыг давгүй эхлүүлсэн ч сүүлийн тоглолтууд тэднийг хүснэгтийн 3-р байрнаас 6-р байранд аваачаад байгаа юм.

Сүүлд “Ньюкастл”-ыг хожисноосоо хойш “Арсеналд” 2:0-оор, “Борнмуд”-д 4:0-оор  хожигдсон билээ.

Үүний дараа хүснэгтийн хамгийн доор бичигдэж буй “Шеффилд”-ийг 5:0-ээр хожиж фанатуудаа баярлуулсан ч тэдний хожигдлыг цуврал зогссонгүй.

Өнгөрсөн ням гарагийн шөнө “Манчестер сити”-тэй хийсэн тоглолтод 6:0 харьцаатай хожигдож хүснэгтээс хоёрдугаар байраар ухрах болсон байна.

Үүний дараа багийн дасгалжуулагч Маурицио Сарри тоглогчдын тоглолтод сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна.

Хэрэв “Чэлси” энэ хэвээрээ улирлыг дуусгавал аваргуудын лигт дахин оролцож чадахгүй болох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here