Нүүр хуудас Спорт 10 бөх Якутын дэвжээнд хүч үзнэ…

10 бөх Якутын дэвжээнд хүч үзнэ…

197
0
10 бөх Якутын дэвжээнд хүч үзнэ...
10 бөх Якутын дэвжээнд хүч үзнэ...
ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, Якутын анхны олимпийн аварга Роман Дмитриевийн дурсгалд зориулсан чөлөөт бөхийн залуучуудын (1998-2000 он) ОУТ гуравдугаар сарын 2-4-нд ОХУ-ын Сахад болно. Зургаа дахь удаагийн тэмцээнд манай улсаас Б.Мөнхзориг, Б.Түмэнцогт, С.Ойдов, 65 кг-д Т.Тулга, Э.Бямбадорж, 86 кг-д Б.Билгүүн, Э.Батмагнай, 92 кг-д Ч.Алтангэрэл, 97 кг-д А.Нармандах, 125 кг-д М.Лхагвагэрэл гэсэн 10 тамирчин, залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Б.Батзоригийн удирдлага дор хүч үзэх юм.
Түүнчлэн МЧБХ-ны шүүгчдийн зөвлөлийн дарга, олон улсын шүүгч Ц.Цэрэнхүү тэмцээнийг дэнслэнэ. Монголын бөхчүүд тус тэмцээнд тасралтгүй оролцсон бөгөөд Д.Хүдэрбулга 2011 онд, Э.Тэмүүлэн 2017 онд мөнгө, Э.Бэхбаяр, Л.Жавзанжамъян, Б.Номиндалай, Э.Оюунболд 2011 онд, Э.Мөнх-Эрдэнэ 2014 онд, З.Занабазар, Т.Тулга нар 2016 онд хүрэл медаль хүртэж байв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here