Индонез Улсаас Швейцарьт суугаа Элчин сайд Мулиаман Хадад Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн хүсэлт бүхий захидлыг Олон улсын олимпийн хороонд хүргүүлсэн байна.
2018 оны Азийн наадмыг амжилттай зохион байгуулсан Индонез Улс хүн төрөлхтний спортын их наадмыг зохион байгуулах боломжтой гэж Олон улсын олимпийн хороо хүлээн зөвшөөрчээ.
Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах өмнө нь 2032 оны зуны олимпийн наадмыг БНАСАУ, БНСУ хамтран зохион байгуулах тухай өргөдөл өгөх талаар дурдаж байв.