Нүүр хуудас Спорт Н.Нэмүн: Дэлхийн аварга болоод гоё байна

Н.Нэмүн: Дэлхийн аварга болоод гоё байна

153
0
nemun
Орчлон сургуулийн 2б ангийн сурагч Н.Нэмүн

Токио хотноо энэ сарын 20-21-ны өдрүүд Японы 36 дахь удаагийн аварга шалгаруулах каратегийн олон улсын нээлттэй тэмцээний “аварга”-аар монгол хүү тодорч, Монголчуудынхаа омогшлыг төрүүлээд авлаа.

Энэхүү тэмцээний бага насны ангилалд Монгол улсаа төлөөлөн оролцсон Орчлон сургуулийн 2б ангийн сурагч Н.Нэмүн ялалт байгуулж, Монголынхоо рекордыг тогтоож, дэлхийн дээд амжилтыг үзүүлэн эх орондоо ирлээ. Түүнийг гэр бүл, найз нөхөд нь мөн Улаанбаатар Дожо клубийнх хамт олон угтаж авсан юм.

Долоон настай Н.Нэмүнээс дэлхийн аварга болсон сэтгэгдлийг нь сонсоход “Би зургаан тамирчинтай өрсөлдсөн. Аварга болоод гоё байна. Багшдаа, аав, ээждээ баярлалаа” гэлээ.

Н.Нэмүний өвөө М.Жамбал “Манай бага охины дунд хүү Н.Нэмүн Каратегийн дэлхийн аварга болоод ирж байгаад нь маш их сэтгэл догдолж, баярлаж байна. Энэ жил хоёрдугаар ангид суралцаж байгаа. Зээ хүүг маань аварга болсонд баяр хүргэж олон хүн утсаар ярьж байна, хүүгээр минь бахархаж байгаа хүмүүстээ баярлалаа. Би 77 настай, зээ хүү маань 7 настай. Ийм том амжилтыг үзүүлсэнд өвөө нь баярлаад л сууж байлаа. Би чинь захиргаадалтын үеийн хүн болохоор хүүгээ “болохгүй” гээд хөдөлгөөнийг нь хорих гээд байдаг юм. Манай хүү чинь их хөдөлгөөнтэй, өөрөө их чөлөөтэй хүүхэд” хэмээн өөрийн баярласан сэтгэгдлээ хуваалцсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here