Агаарын бохирдол ҮРГҮЙДЭЛД хүргэх аюултай
Америкийн Бостоны их сургуулийн эрдэмтэд ийнхүү мэдээлсэн байна. Эл шалтгаанаас болж ялангуяа охидын биед өөрчлөлт гарч, сарын тэмдгийн мөчлөг хэлбэлзэхэд хүрдгийг онцолжээ. Үүнээс улбаалан алсдаа үр хүүхэдтэй болж чадахгүй уршигтайг ч анхааруулав.
Дашрамд дуулгахад, Хятадын эрдэмтэд эр бэлгийн эсийн хөгжилд агаарын бохирдол хэрхэн нөлөөлдгийг саяхан мэдээлж байсан. Тэгвэл охидын бие махбодь хорт хий, утаанд “буртаглагдсанаар” өндгөвчний эмгэг, үрэвсэлт өвчтэй болж, даамжраад үргүйдэлд хүрэх аюултай гэж Бостоны мэргэжилтнүүд анхаарууллаа.