Нүүр хуудас Танд тустай Баталгаагүй гоо сайхны тарилгаас…

Баталгаагүй гоо сайхны тарилгаас…

226
0
Баталгаагүй гоо сайхны тарилгаас...
Баталгаагүй гоо сайхны тарилгаас...
Баталгаагүй гоо сайхны тарилгаас сэрэмжлүүлж байна!
НМХГ-т гоо сайхны тарилга, ботокстой/ нейротоксин/ холбоотой гомдлууд цөөнгүй ирж байна. 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.
Шалгалтаар БНСУ-ын иргэн Curer компанийн захирал Жон Мин Жеон бүртгэлийн загвараас зөрүүтэй ботокс нейротоксинийг хууль бусаар хилээр оруулж ирж, БГД-ийн 2-р хороо, Сөүлийн гудамж, Бүрд барилгын 3 давхарт худалдаалж байсан нь нотлох баримтаар тогтоогдсон. Шалгалтын явцад арьс гоо заслын Нандин гоо эмнэлэг 70 ширхэгийг худалдан авсан нь тогтоогдон шалгагдаж байна.
Мөн 2017 онд эмчлэх эрхтэй эсэх нь тодорхойгүй БНСУ-н иргэн Чоо Гангмен нь эмчилгээний гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүйгээр эмнэлгийн бус, эмчилгээний гоо заслын үйлчилгээг эрүүл ахуй халдвар хамгааллын шаардлага хангахгүй нөхцөлд Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 2 нэрийн /miracle , kabellien/ эмийг хэрэглэж байсан тул эмчилгээний гоо заслын үйл ажиллагааг улсын ахлах байцаагчийн актаар зогсоож, дээрх 2 нэрийн эмийг улсын байцаагчийн актаар хураан авч, Захиргааны журмаар эд зүйл хураах, улсын орлого болгох, үнэлэх, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлд шилжүүлж, ажилласан.
Сэрэмжлүүлэг:
Гоо сайхны тарилга, гоо сайхны ажилбаруудыг зөвхөн арьс гоо заслын зөвшөөрөлтэй эмнэлэгүүдэд хийгдэх ёстойг анхаарна уу. Дээрх бүтээгдэхүүнийг эмнэлгийн бус нөхцөлд хэрэглэх, халдвар хамгааллын аюулгүй байдал зөрчигдсөнөөс халдвар авах магадлалтай. Хэрэв тун хэтэрвэл гоо сайханд өөрчлөлт орж, булчингийн сулрал, хөмсөг дарагдах, нүүрний мимик алдагдах зэрэг гаж нөлөө үзүүлэх эрсдэлтэй.
Тус бүтээгдэхүүнийг 5-15 С°-т хадгалдаг, доргилт хөдөлгөөнд мэдрэг ба хадгалалтын горим зөрчигдвөл эмчилгээний үйлчилгээгүй болдог тул чанарын баталгаатай ботоксийг эмчилгээнд хэрэглэхийг хэрэглэгчидэд анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here