Бүрэн гүйцэт зажилж идээгүй хоолноос ач тустай, тэжээллэг бодисуудыг бие махбод бүрэн авч чаддаггүй байна. Хоолоо сайн зажилахгүйгээр усаар даруулан идэхэд хоол боловсролт эрс муудахад нөлөөлнө.
Учир нь хоолтой хамт уусан шингэн, ходоодноос ялгарах хоол боловсруулах шүүсийг шингэлдэгээс болж хоолыг боловсруулж чадахгүйд хүрдэг байна. Иймээс танд ямар хоолыг хэдэн удаа зажилж идэх, ингэснээр хоол хүнсний шингэцийн талаар мэдээлэл бэлтгэлээ.
Хэдий сайн зажилж идсэнээр шүлс сайн ялгарч шүлстэй холилдсон хоол ус уух шаардлагагүйгээр амархан залгигдах болно. Тэр дундаа бага насны хүүхдийн хоолыг сайтар зажилж идэхийг, эсвэл бүхэл бус нарийн шингэхэд хялбар байх байдлаар хооллох нь зүйтэй юм.
Дутуу зажилсан хоолыг ходоод боловсруулах гэж маш их ачаалалтай ажилласаар сүүлдээ хоол дутуу боловсорч, дутуу боловсорсон хоолондоо хордох, архаг өвчинд өртөх аюултай.
Хоолыг сайн зажилж иднэ гэдэг нь хоолыг бүр нялцгай болтол олон дахин зажилахыг хэлнэ.
Хүүхдүүдэд зажилж идэхийн ач холбогдлыг хэлж өг
Хүүхдүүдэд зажилж идэхийн ач холбогдлыг хэлж өгч, яаж зөв зажилж идэх аргыг сургах хэрэгтэй. Хүүхэд эхлээд идэх зүйлээ гараараа барьж мэдрэх хэрэгтэй. Дараа нь хоолоо 1 удаа үмхэн амандаа хийж үүдэн шүдээрээ хазан баруун, зүүн талынхаа араагаар дунджаар тус тус арав, арван удаа хоёулангаар нь арав, нийт гучин удаа зажилж шүлстэйгээ хольж иднэ.
1 үмх хоолыг зажилан залгисны дараа дараагийн үмх хоолыг амандаа хийнэ. Дээр дээрээс нь зажилахгүйгээр хоолыг үмхэж болохгүй гэдгийг сайн хэлж сургана. Хүнсний бүтээгдэхүүн бүрийг зажилж идэх тоо түүний хатуу зөөлнөөс шалтгаалдаг.
Хүнсний бүтээгдэхүүнийн хэдэн удаа зажилах вэ?
- Чанасан өндөг /33 удаа зажлах/
- Төмсний нухаш /34 удаа зажлах/
- Махны нухаш /36 удаа зажлах/
- Хальсгүй алим /40 удаа зажлах/
- Будаа /41 удаа зажлах/
- Бяслаг /47 удаа зажлах/
- Хиам /48 удаа зажлах/
- Өргөст хэмх /53 удаа зажлах/
- Түүхий байцаа /82 удаа зажлах/
Тостой хоол бага зажилагддаг учраас хүүхдэд тос багатай хоол хийж өгч байх хэрэгтэй. Сайн зажилж идэх тутам шүлс сайн ялгарч хоолыг боловсруулах нь сайн болно. Хурдан идэхдээ гол нь бус, сайтар зажилж идэх нь эрүүл мэндэд тустай байна.