~Дижитал маркетинг хийх шалгарсан аргаас…~
1. Дижитал контентоо төлөвлөгөөтэй бүтээх, түгээх
Хэдий хэрэглэгчдийн сошиалд өнгөрүүлэх хугацаа, мэдээлэл авах эх сурвалж, шийдвэр гаргах процесс өөрчлөгдөж цахимжиж байгаа ч тэдгээрийг тойрсон сая, сая мэдээллийн урсгалаас ялгарч гарах хэцүү. Зүгээр л контент бэлдээд түгээх бол энэ том өрсөлдөөн дунд хангалттай зүйл биш юм. Тиймээс дижитал контент маркетингаа утга агуулгатай, стратеги төлөвлөгөөтэйгээр хийх хэрэгтэй.
Персона. Энэ нь хэрэглэгчдийн зан төлөвт тулгуурлан бий болгосон зохиомол дүр юм. Уг дүр нь танай бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгох шалтгаан, татгалзах шалтгаан, худалдан авалтын шийдвэрээ хэрхэн гаргадгаас эхлээд илүү нарийн хэсгүүдийг багтаасан байдаг. Та зорилтот хэрэглэгчдийнхээ ПЕРСОНА-г тодорхойлсон уу? нийтлэлээс энэ талаар илүү дэлгэрэнгүй ойлголт авч болно.
Худалдан авалтын замнал. Персонагаа тодорхойлчихлоо. Үүний дараа мэдээж уг дүрдээ зориулж контент бэлтгэнэ. Гэхдээ хэрэглэгчид илүү боловсролтой болж байгаа, мөн маш их хэмжээний мэдээллийн урсгал дунд шийдвэр гаргаж байгаа гэдгийг анхаараарай.
Тухайн персонад зориулсан худалдан авалтын замналын дагуу тулгарч буй асуудлыг, шийдэх арга зам, хийх шийдвэр, гарцуудыг ойлгуулсан контент илүү амьд, урт хугацааны харилцааг бий болгодог. Контентын зураглалаа зөв хийсэн бол хийх ажлынхаа 50 хувьд хүрлээ гэсэн үг.
Сошиалаар түгээх, сурталчилгаар идэвхжүүлэх. Персонадаа тохирсон контент бүтээсэн бол мэдээж түгээх хэрэгтэй. Цаг зав, хөрөнгө мөнгө, хичээл зүтгэл гарган бий болгосон контентоо илүү үнэ цэнэтэй болгохын тулд түгээх суваг, сурталчилгааны хэлбэр, чиглүүлэлтээ зөв хийж, оновчлох шаардлагатай.
Монгол улсын хэмжээнд 1.7 сая хэрэглэгчидтэй хамгийн өргөн ашигладаг суваг болох фэйсбүүкт сурталчилгааны олон боломжууд бий. Мөн манай агентлагийн 2014 оноос эхлэн тогтмол зохион байгуулж буй Сошиал медиа маркетинг болон Сошиал медиа маркетинг 2 сургалтанд хамрагдан сошиал хөгжүүлэлт болон сурталчилгааны талаар мэдлэгтэй болох боломжтой.
Сэжим үүсгэх, арчлах. Танай бүтээгдэхүүн үйлчилгээг ирээдүйд худалдан авах боломжтой хэрэглэгчдийн мэдээлэл танай байгууллагад хэр чухал вэ? Мэдээж ТИЙМ… Гэхдээ хараахан яаж үүсгэх, хэрхэн тэдгээрийг хэрэглэгч болгох талаар ойлголтгүй байна уу?
Сэжмийг Фэйсбүүкийн “Lead Generation” сурталчилгаа, вэб сайт дээрх форм, Lead Flow ашиглан поп-ап гаргах зэрэг олон арга замаар үүсгэж болно. Хэрэглэгч өөрийн мэдээллийг зүгээр өгчихдөггүй. Үүний тулд дээр дурдсан контентын төлөвлөгөө зорилго, стратегитай гарсан, контентууд хүмүүст үнэ цэнэ өгөхүйц баялаг байх шаардлагатай. Үүсгэсэн сэжмээ арчилснаар худалдан авалтын замналаар нь хөтөлж өгөөрэй.
Дахин чиглүүлэх. Худалдан авалтын шийдвэр тодорхой үе шатыг дамжин гардаг учраас таны контент харилцан хамааралтай байж тэдгээрийг уншссан, зочилсон зочид руу дараа, дараагийн хамааралтай контентыг дахин чиглүүлэлт хийж хүргэх хэрэгтэй.
Дахин чиглүүлэлт хийх нь танай бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг удаа сонирхсон танай боломжит хэрэглэгч байж магадгүй хэрэглэгчдийг олж дараа, дараагийн үнэ цэнэтэй контентыг үзүүлснээр шүүн авч сэжим болгон хувиргаж цаашлан хэрэглэгч болгох бүрэн боломжтой юм.
2. Вэб хуудсаа “амьд” болгох
Хэрвээ та дижитал маркетингаар борлуулалтын орлогоо нэмэгдүүлэхийг зорьж буй бол онлайн ертөнцийн цөм хэсэг нь болох вэб сайтаа өөрийн зорилтот хэрэглэгчдэд хэрэгтэй шинэ мэдээ, мэдээлэл, контентоор баяжуулж байнгын шинэчлэлтэй, амьд байлгах нь чухал юм.
Байгууллагууд өөрийн вэб хуудастай хэдий ч хэрэглэгчдийн сонирхлыг татсан, хэрэгтэй мэдээ, мэдээллээр дутмаг, сонирхолгүй байх нь түгээмэл. Харин хэрхэн сонирхолтой болгох вэ?
Storytelling буюу түүх өгүүлэх маркетингийг худалдан авалтын замналтай холбож өгснөөр борлуулалтын боломжийг нэмэгдүүлэх таатай нөхцөл бүрддэг.
Хоорондоо хамаарал бүхий нийтлэлүүдийг дотоод холбоосоор холбон нэгээс нөгөөд чиглүүлэх нь вэб хуудсанд өнгөрүүлэх хугацааг нэмэгдүүлж, төдий хэмжээгээр таны боломжит хэрэглэгч болоход ойртох болно.
Танай вэб хуудсаар зочлогсдыг зөвхөн бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ танилцуулга мэдээллээр уйдаахын оронд тэдэнд үнэ цэнэ өгөхүйц, боловсрол олгох мэдээллээр баялаг байлгаарай.
Худалдан авалтын замналын дагуу хөтөлж байгаа тохиолдолд цахим ном, танилцуулга, гарын авлага, темплэйт, үнийн санал гэх зэрэг татах материалыг заавал байршуулаарай. Эдгээр материалыг холбоотой нийтлэл доор байршуулснаар вэбээр зочлогсод тань сэжим болох үйл явц явагдах болно.
3. Сошиал медиаг вэб сайт болон CRM-тай холбох
Сошиал медиа орчин үеийн дижитал маркетингийн хамгийн шинэ, сонирхолтой боломжуудыг нээж буй суваг мөн. Бүтээсэн контентоо сошиал медиа сувгуудаар нийтлэх, сурталчилгаар идэвхжүүлэхээс өмнө өөр, өөрийн ялгаатай платформуудын онцлогийг харгалзан тусгах шаардлагатай.
Фэйсбүүкээр текст харьцангуй багатай дүрс, зургаар илэрхийлсэн контентыг хэрэглэгчдэдээ хүргэхэд илүү тохиромжтой. Нэг удаа нийтлээд сурталчилгаа хийхэд тохиромжтой. Тодорхой хугацааны дараа шаардлагатай тохиолдолд дахин нийтлэхгүйгээр зөвхөн сурталчилгаагаар контентоо дахин идэвхжүүлж болно.
Видео контент, канвас болон сэжим үүсгэх сурталчилгаа, вэб линк постуудыг хувьд өмнө аль хэдийн үзчихсэн, хандчихсан хүмүүсийг хасч сурталчилгаагаа чиглүүлж болно. Уралдаан, сонжоо, сугалаа, эвэнт, шууд нэвтрүүлэг гээд олон төрлийн контент, арга хэлбэрүүдийг бүтээлчээр ажил хэрэг болгож болно.
Харин Линкедин ба Твиттерт байгууллагын хуудсаас илүүтэй танайд багийн хувь хүний хаягууд илүү олон хүнд хүрэх, үр дүн нь хамаагүй өндөр байх нь түгээмэл. Фэйсбүүкээс ялгаатай нь Твиттерийн контент хурдан урсдаг, Линкединд хэрэглэгчид ховор ордог зэргээс үүдэн нэг контентыг олон нийтлэж ч болдог.
Бид HubSpot програм ашиглан эдгээр сошиал платформууд рүү тодорхой давтамж, хугацаатайгаар контентоо түгээдэг. Бага зардлаар илүү олон хүмүүст мэдээллээ хүргэх төдийгүй цаг хугацаа, хүч хөдөлмөр хэмнэдэг. Сошиал медиа сувгуудаа нэг дороос удирдахад HootSuite, Buffer програмуудыг түгээмэл ашигладаг.
Сошиал медиа платформуудын пиксель кодыг вэб сайтдаа байршуулснаар тодорхой контентуудыг уншсан, тодорхой хуудсуудаар зочилсон хэрэглэгчдийг олж авч дараа, дараагийн контент руу дахин чиглүүлэлт хийж болдог. Та фэйсбүүк сурталчилгааны дансны Pixel хэсгээс өөрийн фэйсбүүк хуудасны пиксель кодыг аван вэб хуудасныхаа толгой хэсэгт байршуулах боломжтой.
Ингэснээр Audience хэсэгт вэбээр зочилсон, тухайн URL хаягаар орж контент үзсэн, фэйсбүүк дээрх видео үзсэн хэрэглэгчдийн бүлэг үүсгэж, үүсгэсэн бүлэг рүү дараа, дараагийн контентыг хүргэж, манай бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхож буй хэрэглэгчдийн мэдээллийг бүртгэх чухал шат дамжлага болдог. Хэрхэн гэдгийг Яагаад дахин чиглүүлэх маркетинг заавал хийх хэрэгтэй вэ? нийтлэлээс танилцана уу.
Сошиал медиаг вэб сайт, CRMтай холбох
Хэрэв танай CRM системтэй бол фэйсбүүкийн “Lead Generation” сурталчилгааг ашиглан сошиалаас хэрэглэгчдийн мэдээлэл авах, өгөгдлийн сан үүсгэх боломжтой. Salesforce, HubSpot, MailChimp, Zoho, Marketo зэрэг түгээмэл ашиглагддаг маркетинг болон CRM-ын шийдлүүдтэй кодын хөгжүүлэлтгүйгээр холболт хийж болно. Энэ нь вэб хуудас руу шилжүүлэлгүй фэйсбүүк дээрээ газардах хуудас үүсгэн, хэрэглэгчийн мэдээллийг бүртгэх боломж. Lead ads сурталчилгааны тухай бичсэн нийтлэлээс илүү дэлгэрэнгүй заавар, зааварчилгааг аваарай.
4. Маркетингийн автоматжуулалт
Бид HubSpot програмаар өдөр тутмын маркетингийн үйл ажиллагаагаа автоматжуулж цогцоор нь удирддаг. Вэб сайт, блог нийтлэлүүдээ хөтлөх, сошиал сувгуудаар түгээх, сошиал сувгуудаа хянах, хэрэглэгчдийн мэдээллээ цуглуулах, сегментчлэх, сэжмийн арчилгаа, и-мэйл маркетинг, баннер, формууд зэрэг маркетинг, борлуулалт болон CRM-ийн бүрэн цогц үйлчилгээг энэ програмаас авах бүрэн боломжтой байдаг.
Өнөөдөр дэлхий даяар маркетингийн автоматжуулалтын хэдэн арван төрлийн програм хангамжууд хэрэглэгдэж байгаагаас HubSpot, Pardot, Marketo зэрэг нь зах зээлд тэргүүлэх шийдлүүдэд тооцогдож байгаа.
Маркетингийн бүрэн автоматжуулалтын програмаас гадна өөр, өөрийн зорилго бүхий програм хангамжуудыг интеграци хийн хослуулан ажиллаж болдог. Жишээ манай инбаунд маркетингийн Growth багцад дараах интеграци, холболтуудыг хийдэг:
Дээр дурдсан кодуудыг вэбдээ байршуулан, сошиалаар орж ирсэн хэрэглэгчдийг бүртгэн авч дараа, дараагийн контентоо түгээнэ. WordPress дээр хийгдсэн вэб сайттай бол бэлэн plug-in ашиглан сошиал сувгууд, CRM, аналитикийн шийдлүүдээ холбоход тун хялбар.
HubSpot Marketing Free үүсгэн фэйсбүүк сурталчилгааны данстайгаа холбон Lead Generation сурталчилгаа болон вэбд байршсан формуудаар орж ирсэн сэжмүүдийг автоматаар
HubSpot Free CRM-д бүртгэнэ. Энд бид тухайн сэжмийг ямар эх сурвалжаас орж ирсэн, ямар ямар вэб хуудсаар зочилсон гэдгийг харж болно. LeadFlow функцийг ашиглан поп-ап үүсгэн хэрэглэгчдийн мэдээлэл бүртгэх боломжтой.
Мэдээж дараа нь тухайн сэжим дээрээ сэжмийн арчилгааны нэг хэсэг болох и-мэйл маркетинг хийх шаардлагатай. Үүнийг и-мэйл автоматжуулалтын шийдлийг санал болгодог MailChimp програмыг Hubspot-той интеграци хийн шийдэж болно.
MailChimp Free хувилбар 2000 хүртэлх контакт бүртгэж болдог бөгөөд энгийн и-мэйл, автомат и-мэйл, workflow хийх боломжуудтай.
Маркетингийнхаа үр дүнг шинжлэхэд вэб аналитикийн Google Analytics, хайлтын Search Console, вэб оновчлолын HotJar, аналитикийн Databox зэрэг шийдлүүдийг интеграци хийж ашиглаж болно.
Маркетингийн автоматжуулалтад зайлшгүй багтах шаардлагатай нэг хэрэгсэл бол ухаалаг автомат хариулагч буюу мессенжер бот юм.
24/7 ажиллах бот тань хэрэглэгчийг бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий танилцуулга, үнийн мэдээлэл, хаяг байршил гэх мэт ерөнхий мэдээллээр хангахаас гадна илүү ухаалгаар хөгжүүлбэл мессенжерээр орж ирсэн хэрэглэгчийг тань худалдан авалт хийхээр сонирхож байна уу? эсвэл аль хэдийн манай хэрэглэгч болсон байна уу? гэдгийг ялган шаардлагатай бүхий л мэдээллээр ханган, найрсаг сайхан харилцааг бий болгох болно. Энэ бол дижитал маркетингт зайлшгүй багтах шаардлагатай хэрэгсэл юм.
5. Борлуулалттай уялдуулах
Энд зайлшгүй анхаарах шаардлагатай зүйл бол маркетинг, борлуулалтын юүлүүр хоолой юм. Маркетерууд зөвхөн контент үйлдвэрлэн, сошиал сувгуудаар харанхуй түгээснээр борлуулалтын орлогыг богино, дунд, урт хугацаанд тогтвортой өсгөж чадахгүй. Тийм ээ, боломжгүй. Үүнд зайлшгүй борлуулалтын багийн оролцоо, хамтын ажиллагаа чухал.
Сошиал сувгууд, вэб хуудасны зочдыг ирээдүйд худалдан авалт хийх боломжит хэрэглэгчийн сэжим болгон хувирган, дараа, дараагийн контентыг хүргэх замаар сэжмийн арчилгаа хийн худалдан авалтын замд нь хөтөлнө. Шийдвэр гаргалтанд дөхөж буй хэрэглэгч өөрийн санаачлагаар борлуулалттай холбогдох эсвэл шууд лангуунаас худалдан авдаг. Энэ тохиолдолд борлуулалтад шууд шилжинэ.
Харин өөрийн санаачлага хараахан гаргаагүй байгаа боломжит худалдан авагчдыг олж тогтоон цаг алдалгүй борлуулалтад шилжүүлэх процессыг бий болгох нь борлуулалтыг өсгөдөг. Бага үнийн дүнтэй, хурдан эргэлттэй, лангуунаас импульсаар худалдан авалт хийдэг бүтээгдэхүүний хувьд чанартай бүлгүүдийг чиглүүлсэн борлуулалтын идэвхижүүлэлтийн сурталчилгаа хийх нь зүйтэй.
Чухам аль сэжмүүдийг борлуулалтад өгөх вэ гэдгийг танай зорилтот сегментийн хэрэглэгч эсэх, бүтээгдэхүүн, үйлчилгээ, контентыг хэр идэвхтэй сонирхож, ямар үйлдлийг хэзээ хийсэн зэрэг хүчин зүйлсээр тодорхойлох ба MQL (Marketing Qualified Lead) буюу маркетингаас чанартай гэж үнэлсэн сэжмүүд гэж нэрлэдэг. Жишээ нь Хан-Уул дүүрэгт 3-4 өрөө байр хайж байгаа, фэйсбүүк дээр танай мэдээллийг 9 удаа дарж үзсэн, вэб сайтаар 4 удаа хандсан, танай хотхоныг яагаад сонгох нь зөв болох тухай нийтлэлийг уншаад доор нь байгаа баннерыг дараад танилцуулга татаж авсан хүнийг чанартай сэжим гэж үзээд борлуулалтын ажилтанд мэдээллийг нь өгч болно.
Борлуулалтын ажилтан уг сэжмийн мэдээлэлттэй танилцах эсвэл холбоо барьснаар үнэхээр худалдан авах боломжтой чанартай эсэхийг бодитоор тогтоосноор SQL (Sales Qualified Lead) буюу борлуулалтаас чанартай гэж үнэлсэн сэжим болно. Улмаар борлуулалтын хэлцэл үүссэнээр боломж, худалдан авалт хийснээр харилцагч болно.
Байгууллагынхаа маркетинг, борлуулалтын багуудын гар нийлсэн хамтын ажиллагааг дижитал маркетинг, CRM-ын шийдлүүдэд суурилан сайжруулснаар борлуулалтын тогтвортой өсөлт бий болно.
6.Үр дүнгээ хэмжих, шинжлэх
6. Үр дүнгээ хэмжих
Дижитал маркетингийн зорилго тань тодорхой, хэмжигдэхүйц, хүрж болохуйц, хэрэгцээтэй, цаг хугацаатай СМАРТ гэж найдаж байна. Бодит үр дүнд хүрэх гол зүйл бол мэдээж зорилго, зорилтоо зөв тодорхойлсон байх явдал шүү дээ. Зорилго хэмжигдэхүйц, бодитоор тавьсан бол одоо хэрхэн тэдгээрийг хэмжих вэ?
Өөр, өөрийн онцлог бүхий сувгуудад түгээсэн контентын тайланг тус, тусын платформоос хайн, нэгтгэн гэдэг үнэхээр төвөгтэй ажил. Хэдий инбаунд маркетер ч гэлээ фэйсбүүк пэйжийн инсайтс /insights/, ads manager, google analytics, CRM зэрэг олон ялгаатай програмуудаас тоон мэдээлэл цуглуулан нэгтгэн, задлан шинжлэх ажиллагаа ихтэй, төвөгтэй байдгийг нуух юун
Зөв шийдэл нь нэгдсэн хяналтын самбарын програм хангамж ашиглах юм. Хяналтын самбарууд нь маркетинг, борлуулалтын түгээмэл ашиглагддаг платформуудын өгөгдлийг нэг дор цуглуулж өдөр тутмын, сарын, улирлын, жилийн өгөгдөл, гол үзүүлэлтээ цогцоор хянах, шинжлэх, тайлагнахад тусалж дараах давуу талыг бий болгодог