Ядаргаа, элдэв нянгийн халдвар, өвчлөл, ямарваа нэг гадны биет, гэмтлээс хамгаалах хүний биеийн төрөлх хамгаалалт бол дархлаа юм. Байгаль дэлхий дээр байгаа бүх л юм дархлалын системтэй байдаг. Жишээ нь, Улс орны дархлалын систем нь цэрэг арми, үндэстний өөрийн өв соёл, оюун санааны баялаг болж, дайснаас хамгаалж байдагтай адил хүний бие организм гаднаас элдэв янзын микробыг орж ирэхэд таньж мэддэг тодорхой системтэй байдаг. Арьс л гэхэд элдэв гадны биет нэвтрэхэд арьс өөрөө хумигдаж эсвэл тусгай бодис ялгаруулж микроб вирусыг устгаж байдаг. Сармис хэмээх шидтэй ногоог дараах аргаар хэрэглэн дархлаагаа тордоорой.
– Саримсыг жижиглэж хэрчин, хөргөгчиндөө хадгалаарай.
– Жижиглэсэн саримсыг маслотой хольж талхан дээр түрхэж зууш юмуу шөлтэй хоолны хольц болгоорой.
– Зөөлөн гал дээр маслод шарсанаар саримсны өвөрмөц амт зөөлөрч, түүхийгээр нь шууд идэж чаддаггүй хүмүүст илүү тохиромжтой.
– Чанасан төмс нухахдаа нэг юмуу хоёр цайны халбага саримсны нухаш нэмж хий.
– Нийслэл салатныхаа майонезэнд хийж хутгана.
– Хэдэн халбага саримсны нухаш шөлөнд хий.
– Талхан дээр саримсны нухшаа түрхэж, хэрчим бяслаг нэмж, хайруулын тавганд юмуу шарах шүүгээнд хийж бяслагийг нь хайлуулвал гайхалтай сайхан шарсан бяслагны сэндвич болно.
– Нэг халбага нухшийг талхны эсвэл хуушуурны гурил нэмж хий.
– Пицца юмуу шпагеттины соусан дээр нэмж хийнэ.
– Саримсны нухшийг хайлуулсан маслотой хольж загас юмуу тахиа амтлахад ашиглаарай.