Нүүр хуудас Танд тустай Хамтрагчдаа хэрхэн “үгүй” гэж хэлэх вэ?

Хамтрагчдаа хэрхэн “үгүй” гэж хэлэх вэ?

168
0

Заримдаа чиний ажлын ширээн дээр маш их ажил овоорсон эсвэл чиний ажиллаж буй төсөл чинь сонирхолгүй байвал, эсвэл сонирхолгүй үед чамд ажил санал болгож буй хүнийг гомдоолгүйгээр хэрхэн татгалзах вэ? Хэрхэн “багийн тоглогч” эсвэл “түүнтэй хамтарч ажиллахад хүндрэлтэй” гэсэн үгийг ашиглалгүйгээр ‘’үгүй’’ гэж хэлэх вэ? гэсэн сэдвийн хүрээнд Харвардын бизнесийн сэтгүүлд өгүүлснийг та бүхэнтэй хуваалцаж байна.

Мэргэжилтнүүд юу гэж зөвлөх бол?

Бидний ихэнх нь үгүй гэсэн үгийг амархан хэлж чаддаггүй. Учир нь бид хамтран ажиллагсдаа сэтгэлээр унагаасан өөдгүй хүн мэтээр өөрсдийгөө мэдэрч, даргаасаа татгалзах нь гэмтэй мэт санагдаж, харилцагчийн шаардлагыг няцахаас эргэлзэж байдаг. Америкийн сэтгүүлч Карэн Диллон /Karen Dillon/-ийн “Хэрхэн өөрийнхөө амьдралыг хэмжих вэ?” хэмээх зохиолд бичсэнээр “Чи бусдад “үгүй гэсэн хүн” байж харагдахыг хүсдэггүй. Харин хүмүүст “тийм гэсэн хүн” байхыг, багийн тоглогч байж харагдахыг хүсдэг”. Асуудал хэтэрхий олон даалгавар хүлээж авснаас үүсдэг ба хэт их төслүүд дээр ажиллах нь чамайг ядрааж стрессдүүлж эхэлдэг байна. “Үгүй” гэж хэлэх нь тийм ч хялбар зүйл биш ч таны болон танай байгууллагын амжилтанд ихээхэн чухал нөлөөтэй. “Харилцааны уналт” номын зохиогч Холли Уикс /Holly Weeks/ “Муу мэдээ хүргэх нь сайн зүйл биш. Гэсэн хэдий ч танд харилцааг аль болох боломжийн хэрээр сайжруулах алхмууд гэж бий.” Үүнд:

Хүсэлтийг үнэлэх

“Ширээн дээр чинь ямар ажлууд өрж дараалсан байгаа эсвэл бусад хамтран ажиллагсад чинь чиний төсөл дээр тусалж ажилж болох талаар сайн бодож үзэх.” Итгэлтэй болох хүртэлээ “үгүй” гэж хэлж болохгүй. Түүний зөвлөмж өгсөнөөр хүсэлт тавьж буй хүн нь харилцагч, хамтран ажиллагч эсвэл таны менежер байхаас тэдэнтэй өөрийн ажлын ачаалалынхаа талаар хэлж болох юм. Ингэснээр таньд ажлын цар хүрээг хэмжихэд туслах юм. Та энэ нь урт хугацааны ажил уу эсвэл цаг алдахгүй жижиг ажил уу? Мөн хэр чухал ажил вэ? гэдгийг мэдэж байх ёстой. Таны зорилго бол “Таны үгүй гэж хэлсэн үг өөр бусад хүний хувьд хэр зардалтай байх.”-ыг ойлгох явдал юм.

Шулуун шударга бай

“Ихэнх хүмүүс үгүй гэж хэлэхдээ хөнгөхөн шалтгаануудаар эхэлж хэлдэг харин бодит үнэн шалтгаануудыг хэлхээс татгалздаг. Учир нь энэ нь хэлэхэд дэндүү төвөгтэй гэж боддог”. Бухимдалгүй, яагаад үгүй гэж хэлж байгаадаа шулуун шударга үнэнч бай. Хэрвээ танд шаардлагатай байгаа бол тогтуун бөгөөд ойлгомжтойгоор санаагаа хүргэх хэрэгтэй. Та өөрийн ажлын ачааллаа мөн ширээн дээрээ байгаа төслүүдийнхээ талаар дурдаж хэлж болно. “Би таны ажилд туслах боломжгүй бололтой учир нь би бусад ажлаа амжуулах боломжгүй байх.” зэргээр хэлж болох юм хэмээн Диллон зөвлөсөн байна.

Дундаж байх хэрэггүй гэхдээ хэт эелдэг байх хэрэггүй

Хүмүүсийг танаас тусламж гуйснаар бусдыг эвгүй байдалд оруулах хэрэггүй. Гуниглах, ярвайх ч хэрэггүй. “Эелдэг бай гэвч зөөлөн биш”.

Таны үгүй гэж хэлсэн үг тийм болж өөрчлөгдөж болох хуурамч итгэл найдварыг төрүүлэх нь мөн их чухал юм. Гэвч таны “үгүй гэсэн үг дурамжхан, уян хатан мөн зөөлөн байвал энэ нь би бодлоо өөрчилж магадгүй юм” гэсэн сэтгэгдлийг бий болгож болох юм. Энэ нь таны хуурамч найдлагыг илүү дэмжиж өгч байгаа. Таны өнөөдөр үгүй гэж байгаа боловч ирээдүйд юмс өөрчлөгдөхөд тийм гэх боломжтой гэдгийг илэрхийлж байх хэрэгтэй.

Таны хүлээлтийг тохируулна

Таны хамтран ажиллагч эсвэл харилцагч магадгүй танд уурлаж ч болох юм. Гэсэн хэдий ч та хүмүүсийн хариу үйлдэлд нөлөөлж чадах ч та хянаж чадахгүй шүү учраас үүнийг харилцаа холбооны зөрчилдөөн болон хадгалж үлдээх хоёрын сонголт мэтээр битгий бод.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here