Нүүр хуудас Танд тустай Хүйтэнд ноосон цамцаар дэгжирхэн гоёцгооё

Хүйтэнд ноосон цамцаар дэгжирхэн гоёцгооё

942
0

Том захтай цамц

Энэхүү загвар нь хүзүүтэй ноосон цамцнуудын сонгодог загварыг өөртөө шингээжээ. Энэ цамц нимгэн, ханцуйтай болон ханцуйгүй байж болно. Үүнийг ажил дээрээ пиджакны дотуур өмсч болно. Эсвэл зузаан, биед эвтэйхэн ийм цамцыг амралтын өдөр зугаалахдаа ч өмсч болно шүү дээ. Урт загвартай цамц энэ өвлийн моод боллоо. Энэ нь дэгжин хэрнээ даарах дургүй бүсгүйчүүдэд таалагдана гэдэгт итгэлтэй байна, Урт хүзүүтийг банзалтай (өвдөг хүртэл урттай), өмдтэй, жинстэй хослуулна. Ялангуяа гоолиг бүсгүйчүүд бариу өмдтэй хослуулан өмсвөл үнэхээр дэгжин харагдана шүү.

Ноосон кардиган

Кардиган нь дизайнерууд, дэлхийн моодны ертөнцийг байлдан дагуулсаар л байна. Үүнд ч гайхах зүйлгүй. Учир нь энэ цамц ямар ч насны, ямар ч бие хаатай эмэгтэйчүүдэд зохидог. Энэ өвөл та өгзөгний дунд хэсэг хүрсэн болон түүнээс дээш урттай ноосон кардиган сонгоорой. Мэдээж энэ нь бүстэй байна. Гэхдээ бүсний хувьд ноосон болон атласан даавуу байж болно. Кардиганыг энгийн футболкноос чамин майк гээд юуны ч дээр өмсч болно. Энэ өвөл юүдэнтэй кардиган моодонд оржээ. Энэ нь таныг илүү залуу харагдуулна гэдэгт итгээрэй.

“Fair Isle” хээтэй хүзүүтэй ноосон цамц

“Fair Isle” хээ (алаг, хурц өнгөтэй) нь Шотландын Фэр-Айл арлаас өөрийн нэрийг авчээ. Энэ хээ нь дэлхийн олон оронд алдартай бөгөөд хэдэн мянган хүн үүгээр өвөл, Зул сар, Шинэ жилийн баярыг бэлгэддэг, Ийм хээтэй цамц нь биед эвтэйхэн бөгөөд дулаахан байдаг. Үүнээс гадна үүнийг ажил дээрээ болон амралтын өдрүүдэд өмсч болно. Энэ цамц жинстэй маш сайн зохицдог.

Том хээтэй, хүзүүтэй цамц

Бидний хар багаас мэдэх энэ цамц дахиад л моодонд орлоо. Том хээтэй хүзүүтэй цамц нь жинстэй маш сайн зохицдог төдийгүй өвлийн хүйтэнд даарахаас хамгаална. Хэрвээ та цасан цагаан болон хурц өнгийн ийм цамц сонгож байгаа бол үнэхээр баяр хөөртэй, дэгжин харагдаж чадна шүү. Цэвэр ноосоор хийсэн хүзүүтэй цамц худалдан авахдаа шошгонд нь анхаараарай. Ноосыг доорхи маягаар ангилдаг байна.

-Merino. Энэ нь ноосон цамцны хатгалтыг тэвчдэггүй хүмүүст тохиромжтой.

-Alpaca. Барьж үзэхэд зөөлөн ноос. Маш бат бөх.

-Lambswool. Хурганы ноос. Энэ нь зөөлөн, тааламжтай мэдрэмж төрүүлнэ.

-Shetland. Бусад ноосон эдлэлийг бодвол барьж үзэхэд нэлээд бүдүүвтэр ноос.

-Mohair. Бага зэрэг гялтганадаг, түгээмэл гэдгээр нь хүн бүхний мэдэх ноос.

Ноосон эдлэлийг гараар утаадаг гэдгийг мартаж болохгүй. Хэрвээ заавар дээр угаалгын машинаар угааж болно гэж бичсэн байвал зөөлөн дээр нь тавьж угаах хэрэгтэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here