Интерьер, дизайн гэдэг үг латин хэлэнд хар зураг, зохиомж, шинэ санаа шийдэл гэх зэрэг олон утга санааг агуулдаг. Дизайн урлаг гэдгийг хэнд ч ойлгомжтой тодорхойл гэвэл энэ нь “Хэрэглээний Урлаг” юм. Хүн болгон өөр өөрийн гэсэн ертөнцтэй байдаг. Тэр ч утгаараа өөрийн тав тух тансаг орчинг бүрдүүлэхийг үргэлж хичээдэг. Хамгийн гайхалтай зүйл, хамгийн энгийн зүйлээс эхэлдэг гэдэг. Таны гэр, албан байгууллага болон гадна тайлбайн тохижилтыг тань хээнцэр бөгөөд, шинэлэг, гайхмаар болгох ид шидийн гэмээр цэцгийн савны талаар хэрэг болохуйц мэдээлэл бэлтгэлээ.
Дизайнтай цэцгийн сав
Цэцгийн савыг дотоод чимэглэл, интерьер дизайнд ихээр хэрэглэдэг болсон. Гэр орон, албан газар гээд хаа сайгүй цэцгийн савны хэлбэр хэмжээ, өнгө үзэмж, дизайн маш чухал зүйл болоод байна. Энэхүү савыг хэрэглэхэд маш универсал бөгөөд талбай хэмнэлт, зай ашиглалт зуун хувь гэж хэлж болно.
Гэрэлтдэг сав
Гэр орондоо өнгө нэмэх хүсэлтэй бол цэцгийн жирийн савнуудаа гэрэлтдэг саваар сольж болох юм. Энэ сав нь сүүн цагаан гэрэл цацруулдаг ба хүсвэл шар, ягаан, улбар шар, цагаан, цэнхэр, ногоон, нил ягаан гээд солонгын долоон өнгөөр өөрчлөгдөн ид шидийг таны гэрт мэдрүүлэх болно.Харанхүй, бүрэнхий болоод ирэхэд өөрөөсөө гэрэл цацруулдаг нь таны гэрт болон магадгүй зуслангийн байшин гээд таны амьдралд сонин содон үзэмж бий болгоно.Энэ сав нь өдөржин хуримтласан нарны энергийг шөнө нь ашиглаж гэрэлтдэг байна. Хүүхдүүд тань баярлан, зочид тань гайхах шилдэг шийдлийг өөрийн гэртээ цогцлоож болох юм.
Цементэн цэцгийн сав
Сүүлийн үед Монголчууд хотоо ногоон болгоод зогсохгүй бас гэрээ цэцэгжүүлдэг болсон. Үүнийгээ дагаад цэцгийн сав ч төрөл бүрээрээ зарагдаж байна.Хэдий тийм ч нэгэн сонирхолтой аргачлалыг та бүхэндээ сонордуулах гэж буйдаа таатай байна. Хамгийн гол нь таны бүтээлч сэтгэлгээ чухал юм шүү. Гэртээ цэцгийн сав хийх нь тун амархан хирнээ хурдан. Мөн чөлөөт сэтгэлгээгээ ч хөгжүүлэх боломжтой.
Хэрэг болох материал:
Хуванцар болон пластик сав
Элс, цемент, хайрга /1 аяга цемент, 4 аяга элс байхад хангалттай /
Цөцгийн тос юм уу, ургамалын тос (хэвээ салгах зориулалтаар)
Уяа, сүлбээр зүү, хөндлөвч мод
Ашиглах багаж:
Бяцхан хүрз, модон саваа, хувин, хайрцаг зүсэгч
Хийх арга:
Цементээ устай хольж найруулна.Усаа жаахан жаахнаар хийж цементээ болгоомжтой хутгаарай. Цемент урсахаар шингэн байх ёсгүй гэдгийг анхаар. Бат бөх байдлыг хэвээр нь хадгалахын тулд цементээ овоолж өгвөл сайн.Түүнчлэн усныхаа хэмжээг нэмэгдүүлбэл бат бөх чанар нь буурах талтай. Бэлэн болсон бэлдэцээ хуванцар савандаа хийж гадаа тавин сайтар хатаах хэрэгтэй. Ингээд гурав хоногийн дараа цемент хатсан байх бөгөөд, энэ нь хамгийн чухал үе юм. Магадгүй хангалттай сайн хатаагүй ч байж болно. Хэт хатахаас сэргийлэх хэрэгтэй. Учир нь бага зэргийн чийглэг цементээс хэвнүүдээ салган авахад хялбар байх болно. Хэвнээсээ салгасны дараа дриллээр цэцгийн савныхаа доор нүхлэх хэрэгтэй. Та өөрийн хүссэн өнгөөр будаж, өөрсдийн сэтгэмжээрээ чимэглэж болно. Танд амжилт хүсье.