Эгчтэй хүмүүс үнэхээр азтай юм шүү. Учир нь эгчтэй байх нь хувь хүний зан төлөвшилд эерэг нөлөө үзүүлдэг болохыг эрдэмтэд тогтоосон байна. Учир нь эгч нар ойр тойрныхондоо энэрэнгүй сэтгэл, бусдыг ойлгох чадвар, харилцааны ур ухаан зэрэг олон зүйлсийг байнга үлгэрлэдэг гэжээ.
Эрдэмтдийн судалгаануудын үр дүнгээс эгч нар дүүгийнхээ бусадтай харилцах харилцааны чадварыг хөгжүүлж өгдөг болохыг харж болно.
Эцэст нь эгч нар бие даасан, хүсэл тэмүүлэлтэй, тэнцвэртэй амьдралын хэв маягийг бий болгоход тусалдаг. Чухам яагаад ах нар биш эгч нар ийм сайн чанарыг бидэнд зааж өгдгийг мэдэхийг хүсвэл үргэлжлүүлэн уншаарай.
1. Сэтгэл зүйн дэмжлэг өгч уур бухимдал багатай байхад тусална
Эгчтэй өсөхийн нэг давуу тал нь уур бухимдал багатай байдаг. Эмэгтэйчүүд сэтгэл хөдлөлдөө ач холбогдол өгч, түүнийгээ чөлөөтэй илэрхийлдэг учраас хэрвээ танд ямар нэг сэтгэл зовнил, бухимдал байвал хуваалцах хүн хэзээд дэргэд тань байна гэсэн үг. Мөн эгч хүн гэр бүлд байснаар ямар нөхцөлд ямар сэтгэл хөдлөлийг илэрхийлэх, илэрхийлэхгүй байх тэнцвэрийг хадгалж чаддаг юм.
Уйлстер/University of Ulster/-ийн их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар эгч нар аливааг өөдрөг өнцгөөс харж, хэцүү нөхцөл байдлыг сайнаар давж, стрессийг багасгадаг нь батлагджээ. Уур бухимдал нь тархины үйл ажиллагаа, өсөлтөд муу нөлөөтэй байдаг учраас өсөж том болох явцдаа бухимдал багатай байснаар хүн өөртөө олон талын сайн чанаруудыг суулгаж чаддаг.
2. Өөрийгөө үнэлэх үнэлэмж өндөр байна
Эгчтэй өсөхийн бас нэг давуу тал нь өөрийгөө өндрөөр үнэлж сурдаг явдал юм. Түүнчлэн хүн эгчтэйгээ илүү ойр дотно байснаар уур бухимдал, ганцаардал, сэтгэл гутрал, айдас багатай байдгийг баталсан байна. Учир нь эгчтэй хүүхдүүд хайрыг илүү их мэдэрч өсдөг аж. Бүхий л хүүхдүүд өсөж том болох явцдаа сэтгэл зүйн хүнд нөхцөл байдалтай нүүр тулгардаг нь амьдралын жам билээ. Харин эгчтэй байх нь тэдгээр хэцүү нөхцөл байдлыг эрүүл бас хөнгөнөөр даван туулж, жаргалтай хүүхэд насыг өнгөрүүлэхэд тусалдаг.
3. Уур бухимдлаа зохицуулж, хайрлаж энэрч сурдаг
Багаасаа зөрчил, маргааныг шийдвэрлэх чадвартай болж өсдөг нь эгчтэй хүмүүсийн давуу тал юм. Өмнө нь эгч дүү нарын маргааны талаар дурдсаныг санаж байгаа биз дээ?
Тэдгээр маргаан тэмцлүүд хүүхдийн хөгжилд маш сайн нөлөөтэй байдаг. Жишээ нь уураа удирдаж, уучилж, өөрийгөө хянаж, мэдрэмжээ ойлгож, шударга байх зэрэг чадваруудад суралцдаг. Эдгээр чадвар нь мэдээж тэднийг бүх талаар мэдрэмжтэй, чадварлаг хүн болгох болно. Тийм учраас цаашдаа эгчийгээ “гоншгонуур” гэж дуудахаасаа өмнө энэ байдал нь танд амьдралын чухал чадваруудыг зааж байгааг нэг санаарай.