Нүүр хуудас Танд тустай Эргээд хүүхэд бол…

Эргээд хүүхэд бол…

100
0
huuhed-nas
Эргээд хүүхэд бол...

Хүүхэд байхдаа та хамгаас илүү жаргалтай байснаа санадаг уу? Ямар ч санаа зовох зүйл үгүй. Зүгээр л аз жаргалтай байнга л тоглож наадаж байдагсан. Саяхан л уйлж байснаа дорхноо л инээж хөхөрчихсөн гүйж явна.

Хэдийгээр бидний гар маань эргээд тэр эгдүүтэй хөөрхөн, хацар маань өхөөрдмөөр бумбагар болохгүй ч гэсэн таны сэтгэл буцаад хүүхэд шиг гэнэн цайлган болж болно. Зовлонд уначихсан үедээ л хүмүүс болдогсон бол буцаад хүүхэд болчих юмсан гэж ярьдаг юм.

Жаргалтай хүмүүс харин тэгж ярьдаггүй. Яагаад гэвэл жаргалтай үедээ хүмүүс зүрх сэтгэлээрээ буцаад хүүхэд болоод эхэлчихсэн байдаг болохоор тэр. Буцаад хүүхэд бол…

Том хүний буурь заах гэж битгий бие сэтгэлээ хүл. Дүр эсхэж чухал царайлахаа боль. Элсээр байшин барь. Чулуугаар айл гэр өр. Шагайгаар морь уралдуул. Багадаа тоглож байсан тэр тоглоомоороо тоглоод нэг үз.

Чи сайн тоглож чаддаг байсан чи чадна бүү ич. Тэртэй тэргүй чи аав ээждээ тэр бяцхан хонгор үр нь хэвээрээ л байгаа. Бүх зүйлд хүүхэд байсан шигээ хандаад нэг үз. Буцаад хүүхэд болцгоо…

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here